Неймарт хүчирхийлүүлсэн гэх эмэгтэй ярилцлага өгчээ

Бразилийн SBT телевиз Нажила Триндад Мендес де Соуза гэх эмэгтэйгээс ярилцлага авч олон нийтэд цацжээ. Загвар өмсөгч, моделиор ажиллахын зэрэгцээ интерьер дизайнераар суралцдаг энэ эмэгтэй Бразилийн шигшээ болон Францын ПСЖ багийн тоглогч Неймар өөрийг нь хүчирхийлсэн хэмээн буруутгаж байгаа юм.

Хэрэг гардаг өдөр Парисын зочид буудалд юу болсон талаар бүсгүй телевизээр нэгбүрчлэн ярьсан байна. Түүндээ “Бид хоёр буудлын өрөөнд орсон. Би түүнээс бэлгэвч байгаа эсэхийг асуухад тэр үгүй гэсэн. Би татгалзахад тэр над руу дайрч, хүчирхийлсэн. Би зөвхөн үнэнийг хүсч байна. Бас түүнээр хийсэн зүйлсийнх нь үнийг төлүүлэхийг хүсч байна” хэмээн ярьжээ.   

Неймар хүчингийн хэрэг үйлдсэн гэх энэхүү шуугиан энэ сарын 1-ний өдөр олон нийтийн чихэнд хүрчээ. Бразилийн UOL агентлаг анх энэ мэдээг цацаж, улмаар цаашдын мэдээлэл ар араасаа хөвөрсөн аж. Неймар бүсгүйтэй инстаграм хуудсаар нь дамжуулан танилцаж, Парист ирэхийг урин онгоцны тийзнийх нь үнийг төлсөн аж. Харин дараа нь, бүсгүйн ярьж байгаагаар бол, зочид буудалд аваачин хүчирхийлсэн гэнэ.

Мэдээлэл цацагдсаны дараа Неймар өөрөө мэдэгдэл хийж, бүсгүйтэй уулзсан нь үнэн ч хүчирхийлэл байгаагүй хэмээжээ. Хоёул тохиролцон учир ургуулсан гэсэн байна. Эхний удаа уулзсаны дараа бүсгүй өөрөө Неймар руу ваттсап мессенжерээр нууц эрхтнийхээ зургийг явуулж, дахин уулзах санал тавьсан гэнэ.

Харамсалтай нь, хөлбөмбөгч хэлснээ батлахын тулд бүсгүйн бичсэн мессежүүдийг явуулсан зурагтай нь олон нийтэд харуулж орхисон нь түүнд шинэ бэрхшээл дагуулж магадгүй байна. Учир нь, Неймарын эл үйлдлийг Бразилд хуулиар хориглодог юм байна. Өөрөөр хэлбэл, тэрээр бичлэг, зургийг зөвхөн хуулийн байгууллагынханд харуулах ёстой байсан аж. Тиймээс бүсгүйг хүчирхийлээгүй нь тогтоогдлоо гэхэд өөр зүйл ангиар хариуцлага хүлээх нь тодорхой болжээ.

Тухайн өдөр зочид буудалд болсон үйл явдал камерт бичигдэн үлдсэн нь юүтюб болон бусад цахим хуудсанд тавигдаад байгаа аж. Тэрхүү бичлэгт бүсгүй өөрөө эхлээд Неймарыг цохиж авч байгаа нь бичигджээ.       


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

  1. Ter neymariig doromjlood bgaa pisdakuud zvgeer l delhiigees zailach lalruudaa

    0 0 Хариу бичих
  2. Өарөө хаа холоос дуртай гар оччихоод, хүссэн мөнгий нь өгөөгүй боллооор одооны охид ингэж алнаа

    0 0 Хариу бичих
  3. Архи, мансууруулах бодисноос болоод бусдад ашиглуулаад мөнгө төлөх болж дээ Неймар

    1 0 Хариу бичих
  4. belgewgui baiwall goyshde ugaasaa hha nargia

    0 0 Хариу бичих
  5. Muruuruu yavj bsan saihan zakuusuig uanganuud holoh yumaa

    2 0 Хариу бичих
  6. Uuruu urilgiig ni avaad ochchihood Mungu salgah gesen arga..

    5 0 Хариу бичих
  7. Хөл бөмбөг тоглож чадахгүй, Хөгийн муу Бразилийн халтар.

    1 16 Хариу бичих
    • Mungunii bool ghiimuudaa barcadaa bj bh bsiimdaa

      0 0
  8. Ene huchin bish

    4 0 Хариу бичих
  9. Tsaichihsan huuhen be uuruu belegvch asuusab bol uuruu l huseed buudal dagaj orson l bndag

    4 1 Хариу бичих
    • Гүэ тэгээд бэлгэвчгүй бол хамаагүй болохгүй гээд татгалзсан байнашд

      6 0
  10. Gondomgui xysaltsi gesen baixal l da teged.xuuxenen yyrlaad . Esuul mungu salgax gesen baij magadgui myy yanxan chin

    8 0 Хариу бичих