Гишүүд Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэсэн зэрэг зөрчлийг ТХА-наас ирүүлжээ

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар  өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт нарт  Улсын Их Хурлын гишүүдийн сахилга, хариуцлагыг сайжруулах талаар албан бичиг хүргүүлсэн байна. 

Уг албан бичигт “Сүүлийн үед Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэх, цүнх, гар тээшээ рентген машинд шалгуулахгүй нэвтрэх, хамгаалалтын албаны ажилтны шаардлагыг биелүүлэхгүй байгаа зөрчлийн талаарх мэдээг Төрийн хамгаалалтын албанаас удаа дараа ирүүлсээр байна. Энэ нь иргэд, төрийн албаны ажилтан нарт буруу үлгэр дуурайлал үзүүлэх, улмаар УИХ-ын нэр хүнд, Төрийн ордны аюулгүй байдал, хамгаалалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Хэдийгээр Улсын Их Хурлын гишүүд сахилга, хариуцлагаа дээшлүүлэхийн тулд хурууны хээгээр ирцээ бүрдүүлэх зэргээр асуудлаа шийдвэрлэн үр дүнд хүрч байгаа ч Улсын Их Хурлын гишүүдийн ёс зүйн зарим асуудал өнөөдөр нийгмийн анхаарал татаж парламентын нэр хүндэд сөргөөр нөлөөлөж байгаа учраас Улсын Их Хурлын даргын хувьд энэ асуудалд онцгой анхаарал тавих ёстой гэж үзэж байна” гэж дурджээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Zandanshar guai dorvitoi ur duntei ajil hi heleh uur hih bas uursdee

    0 0 Хариу бичих
  2. Tgeed heleed l unguruh uu .gishuuni erhig nb tutgelzuuleh heregtei bitgi dandaa buurunhilj bail daa .shudarga shidemgi zorigtoi bail daa

    0 0 Хариу бичих
  3. одоо хамаг юмаа ил тавихаа болиоч ажлаа л сайн хий албаны нууц гэж байна монгол төрийн ажил яаж явж байгаа нь бүх юмтайгаа ил байх гээд байна ингэвэл дарга цэрэг гэж байгаад яах юм бүгдээрээ юмаа ил тод хэлэлцээд зарлаад явья

    1 0 Хариу бичих
  4. энэ гөлөгөөс юу ч гарахгүй

    0 0 Хариу бичих
  5. ингээд болоо юу

    0 0 Хариу бичих