БОАЖЯ-ны 149 албан хаагчдаас 45 нь хууль бусаар томилогдсон

Төрийн албаны шинэ хуульд заасан хяналт, шалгалт, хүний нөөцийн аудит хийх чиг үүргийн хүрээнд Төрийн албаны зөвлөл эхний төлөвлөгөөт хяналт шалгалтыг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас эхлэв. Шалгалт өнгөрөгч сарын 20-24-ны өдрүүдэд үргэлжилсэн байна. Төрийн албаны зөвлөлийн хяналт, шалгалтын баг зургадугаар сарын 04-нд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд дүнг танилцууллаа.

Хяналт, шалгалтын зорилго нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам түүний харьяа төрийн захиргааны байгууллагуудын хүний нөөцийн болон төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах, зөвлөмж өгөх, Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн байна.

Тус яамны батлагдсан орон тооны хязгаар нь 121 албан хаагч бөгөөд энэ хэмжээ хязгаарыг Засгийн  газрын 2016 оны гуравдугаар тогтоолоор баталсан байдаг байна. Харин одоо тус яаманд ажиллаж байгаа албан хаагчдын тоо 149 байгаа нь Засгийн газрын тус тогтоолыг зөрчиж 28 албан хаагчийн зөрүүтэй ажиллаж байгааг илтгэж байна.

Мөн томилгооны зөрчилтэй буюу хууль бус томилгоотой 45 албан хаагч тус яам, харьяа төрийн захиргааны байгууллагуудад ажиллаж байгаа гэсэн зөрчил илэрчээ.

Нийт 45 албан хаагч томилгооны зөрчилтэй буюу хууль бусаар томилогдсон

Үүнд. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цаг уур, орчны шинжилгээний газар, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалтын захиргаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Туул голын сав  газрын захиргаа

Үүнд:

Төрийн захиргааны албан тушаалд анх томилохдоо хөдөлмөрийн гэрээгээр томилдог, цалин хөлсийг тогтоохдоо ТЗ болон ТҮ цалингийн сүлжээгээр олгодог;
2016-2018 оны хооронд төрийн захиргааны албан тушаалд иргэний хөдөлмөрийн гэрээгээр томилдог, шалгалт өгч нөөцөд бүртгэгдсэний дараа дүгнэлт гаргуулж тухайн албан тушаалд дахин томилдог;
Төрийн албаны шалгалт өгөөгүй, нөөцөд бүртгэгдээгүй иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилдог;
Төрийн албаны тухай хууль/2002 оны/-ийн 24.1.3-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн албан хаагчийг төрийн захиргааны албан тушаалд шилжүүлэн, шинээр шууд томилсон;
Хүний нөөцийн тушаал, шийдвэрийн үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хууль болон бусад эрх зүйн актыг буруу хэргэлдэг,
Төрийн захиргааны албан тушаалын томилгоог хийхдээ Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан албан тушаалын ангилал, зэрэглэлд баримталдаггүй;
Жирэмсний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөөтэй байгаа албан хаагчийн албан тушаалд өөр иргэнийг жинхлэн томилж, тангараг өргүүлдэг

Мөн томилгооны зөрчилтэй 45 албан хаагчийн тухайд:

БОАЖЯаманд – Гэрээт 7 ажилтан
Төрийн захиргааны албан тушаалыг Төрийн үйлчилгээний албан хаагчаар түр орлон гүйцэтгүүлсэн.
Шалгалт өгөөгүй иргэнийг Төрийн захиргааны албан тушаалд томилсон.
2 албан хаагчийг түр томилсон.

Цаг уур орчны шинжилгээний дарга 22 иргэнийг төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтгүйгээр томилжээ

Мөн шалгалтын дүнд мэдээлснээр БОАЖЯ-ны харьяа Цаг уур орчины шинжилгээний газрын дарга нь 22 иргэнийг төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтгүйгээр томилсон зөрчил илэрэв. Эдгээр 22 ажилтнаас нэгээс бусад 21 иргэнийг төсвийн шууд захирагчийн албан тушаалд томилохдоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан мэдүүлгийг авсан эсэх нь тогтоогдохгүй байна.

Мөн байгууллагын нэршил өөрчлөгдсөн гэх үндэслэл шалтгаанаар  төсвийн шууд захирагчийг албан тушаалаас нь чөлөөлдөг, түр орлон гүйцэтгэгчээр томилдог, томилогдсоноос хойш тодорхой хугацааны дараа түр орлон гүйцэтгэгчийг төрийн албаны сонгон шалгаруулалтгүйгээр албан тушаалд жинхлэн томилдог нийтлэг зөрчил салбарын хэмжээнд хэвийн үзэгдэл болсон байна.

Хугацаа нь дууссан бичиг баримт хувийн хэргийн бүрдүүлэлтэд байжээ

 Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон харьяа байгууллагуудад хийсэн шалгалтын баг хүний нөөцийн хүрээнд нийт259 албан хаагчдын  хувийн хэрэгтэй танилцжээ. Төрийн албаны зөвлөлөөс баталсан “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-д заасны дагуу баяжилт хийгдээгүй, хувийн хэрэгт байвал зохих зарим баримт бичигүүдийн /иргэний үнэмлэхний болон дипломын, цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар, төрийн албаны шалгалт өгсөн материал байхгүй/ зэрэг бүрдэл дутуу, зарим албан хаагчийн хувийн хэрэг огт байхгүй байх зэрэг зөрчил, дутагдал илэрчээ.

2018 онд сургалт, мэдээлэл хийгдээгүй

Хяналт, шалгалтын чиглэлд багтсан төрийн албан хаагчийн сургалтын тухайд 2018 онд тус яам болон харьяа байгууллагуудад сургалт, мэдээлэл огт хийгдээгүй байна. Харин энэ онд Төрийн албаны тухай хууль/шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжүүлэхтэй холбогдуулан гурван удаагийн сургалтад нийт 241 албан хаагч хамрагджээ.

Үр дүнгийн гэрээг дүгнэхдээ өөрсдөөр нь үнэлүүлдэг байсан болох нь илэрчээ

Ажлын хэсгээс БОАЖЯ, түүний харьяа байгууллагуудын ТШЗ, дунд шатны газар, хэлтсийн дарга нарын болон мэргэжилтнүүд нийт 289 албан хаагчийн 2016, 2017, 2018 онд байгуулсан үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ холбогдох дүрэм, журамд нийцэж буй эсэхийг нягтлан шалгаж арга зүйн зөвлөгөө өгөв

БОАЖЯ, түүний харьяа байгууллагууд төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг гэрээнд тусгагдсан ажил, үйлчилгээ, арга хэмжээ тус бүрээр үнэлдэггүй, үнэлгээ өгөхдөө төрийн албан хаагч нартай ярилцлага хийдэггүй, албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох зорилгоор үр дүнгийн гэрээний үнэлгээг А, В гэж  өндөр үнэлдэг, ТШЗ-ийн үр дүнгийн гэрээг дүгнэхдээ өөрсдөөр нь үнэлгээ тавиулж, түүнийг нь дээш доош болгодог, илтгэх хуудсан дээрх үнэлгээ, тайлангийн үнэлгээ хоорондоо зөрүүтэй, гарын үсэг зурдаггүй, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг заагаагүй г.м

БОАЖЯ хагас, бүтэн жилээр “А” үнэлгээ авсан албан хаагчдыг үндсэн цалингийн 60-80 хувиар, “В” үнэлгээ авсан үнэлгээ авсан албан хаагчдыг үндсэн цалингийн 40-60 хувиар, Туул голын сав газрын захиргаа “А” үнэлгээ авсан албан хаагчдыг үндсэн цалингийн 70 хувиар, “В” үнэлгээ авсан үнэлгээ авсан албан хаагчдыг үндсэн цалингийн 50 хувиар тус тус урамшуулдаг байна.

Дээрх хяналт, шалгалтын дүнг танилцуулахдаа Төрийн албаны зөвлөлөөс Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хоёр тогтоол бүхий зөвлөмжийг хүргүүлсэн бөгөөд эдгээр зөрчлийг арилган арилгахыг долдугаар сарын 09-ны дотор Төрийн албаны зөвлөлд тайлагнаж мэдээлэхийг тус яамны эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болгожээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. шалгалтынхаа мөрөөр дорвитой арга хэмжээ авч халахыг нь халаачээ. зарлахаас өөр юу ч хийж чадахгүй юм

    0 0 Хариу бичих
  2. БОАЖЯ залуу, жоохон охидоор дүүрсэн байна лээ. Ядаж Төрийн албаны шалгалтдаа тэнцсэн юм болов уу?

    0 0 Хариу бичих
  3. ТНБД Цэнгэлийн балаг

    0 0 Хариу бичих
  4. БОЯ ыг сайн шалгах хэрэгтэй ялангуяа тендер шалгаруулж байгаа тендэрийн хорооны нарийн бичиг дарга нарыг, тендерийн хариугаа албан бичгээр өгдөггүй өчнөөн олон удаа шаардаж байхад, өгдөггүй дээр нь төрийн албан хаагчийн ёс зүй байхгүй хувийн харьцаа худал хов живээр ажлаа хийж төрийн ажлыг гацаадаг хэл амтай хүмүүс ажиллаж байна

    0 0 Хариу бичих
  5. Раднаасэдийн ах Раднаабазар гэх хуулийн хэлтсийн даргын хууль бус томилогдсонг хамгаалжээ. Ийм шалгалт байдаг юм уу. ТАЗ нь авлигажсан байна.

    0 0 Хариу бичих
  6. Дутуул шалгасан байна даа. Ялангуяа яаман дээр яг мэргэжлийн хүн тухайн албан тушаал дээрээ байна уу гэдэг асуудал яагаад яригдсангүй вэ? Өнөөдөр ажлаа мэддэггүй цээжээ дэлдсэн гарууд нэг бол ажил дээрээ байдаггүй, эсвээс хөмсгөө зангидсан нэг л их мэддэг юм шиг ууртай нөхдүүдээр дүүрснийг яагаад олж харсангүй вэ??? Яг үнэндээ МЭРГЭЖЛИЙН хүмүүсээ ажлын МАЛ мэт боолчилдог, хэрэгт түлхдэг үзэл ноёлсон яам шүү дээ .......

    4 0 Хариу бичих
  7. м.энхболдын хүмүүсийг зайлуулж байна даа

    0 0 Хариу бичих