Дэлхийн III ​дайн ба Монгол

Дэлхийн гуравдугаар дайн аль хэдийнэ эхэлчихсэн юм. Энэ үнэнийг ойлгоход бидний хуучин мэдлэг садаа болж байгаа. Танин мэдэхүйн хамгийн том садаа бол өмнөх мэдлэг, туршлага байдаг гэж гүн ухаантнууд зүгээр нэг сургаагүй. Мэдлэг өөрөө мэдлэгийг хаадаг. Догм болж үгширсэн мэдлэг шиг том садаа танин мэдэхүйн замд тааралдахгүй. Ийм учраас, дорнын мэргэд “Мэдсэн бүхэн чинь үнэнд хүргэхгүй, харин “эргэлзээ” л чиний нүдийг ямагт нээсээр байх болно” гэдгийг захиж сургасаар иржээ. Төөрөгдөл гэдэг бол үнэн хэрэгтээ эргэлзэх чадвараа алдсан танин мэдэхүй гэдгийн учир ч энэ.

  Нэгэнт эхэлсэн дэлхийн III дайныг ухаарч ойлгоход дайны тухай бидний ойлголт, өнгөрсөн их дайнуудын туршлага мэдлэг садаа болж байгаа юм. Бидний туршлага мэдлэг юу билээ, ингэхэд.

    Дэлхийн нэгдүгээр дайныг хоёроосоо илүү “шударга” байсан гэж зарим нь хэлдэг. Тэд, дайн тулаан ерөнхийдээ фронтын шугам дээр ар талаасаа заагтай өрнөж, цэрэг эрс хоорондоо байлддаг байсныг иш татан санаагаа зөвтгөдөг. Үнэхээр ч дэлхийн хоёрдугаар дайнд технологийн шинэ эрэмбэд өрнөж, жишээлэхэд нисэх хүчин идэвхтэй оролцох болсноор ар тал фронтын ялгаа бага болж, энгийн номхон иргэд үйл олноороо хэлмэгдэх болжээ.

   Нөгөө зарим нь дэлхийн II дайн өмнөхөө бодвол хамаагүй дүрэмтэй өрнөсөн гэж мэтгэдэг. Дэлхийн нэгдүгээр дайнд химийн зэвсэг хэрэглэж хэрэглэж байсан бол хоёрдугаар дайнд дайсагнагч талууд “үйл олноор хөнөөх зэвсэг хэрэглэхгүй” дүрмээ барьж байсан. Тэр ч байтугай хүний түүхийн хамгийн том “махчин” хэмээгдсэн Гитлер ч энд хамаарна гэдэг. Бөөнөөр хорих лагер, хийгээр утан цаазлах энээ тэрээ бол өөр сэдэв. 

    Дэлхийн хоёрдугаар дайны үеэс л фронтын шугамыг давсан дайн улмаар цэрэг арми, хил хязгаар, орон зайн хязгаарыг ч нэгэнт алгасчээ. Дэлхий хавтгай, тэгш болсон гэдэг шиг дайн хүчирхийлэл өөрөө хил хязгааргүй болж хавтгайран, тэгширсэн ажгуу. 

   Үнэн хэрэгтээ дайн бол дайн, “арай гайгүй дайн”, харьцангуй хүнлэг дайн” гэж байхгүй. Дайн бол асуудлыг хамгийн шударга бусаар шийдвэрлэх хувилбар болсон хүчирхийллийн арга билээ. Өнгөрсөн үеийн энэ мэдлэг туршлага нь бидний урьдынхаас илүү аймшигтай бөгөөд үй олноор нь хөнөөдөг зэвсэг, төсөөлшгүй олон хүний амийг авах аллага, хядлагаар шинэ дайныг төсөөлүүлэх болсон.

   Хүний түүхийн бүхий л “Энх тайван” дайнаас дайны хооронд л оршин тогтнож ирсэн нь бас үнэн. Дэлхийн хоёрдугаар дайны дараагаар түр зуур амсхийсэн хүн төрөлхтөн үнэн хэрэгтээ гуравдугаар дайндаа шуурхай бэлтгэж эхэлсэн. Учир нь энх тайван амьдрал нь яван явсаар дайнд л хүргэнэ гэдгийг хүн төрөлхтөн зөнгөөрөө мэдэрч байсан байх л даа. Төрсний эцэст үхэх нь амьдралын жам гэлээ гэдэг шиг ямар ч энх тайван дайнаар дуусдгийг хүн төрөлхтний түүх сургасаар ирсэн болохоор буруу ч юу байх вэ?

   Бас дайнд зөвхөн ялагч тал л зөвддөг учраас бүгд л шинэ дайнд нойр хоолгүй бэлдсэн гэж ч болно. Энэ утгаараа хүний түүхийг “дайтсан болон дайнд бэлтгэсэн” хэмээн хоёр хуваасан ч бас болно.

   Хүн төрөлхтөн шинэ дайнаа янз бүрээр л төсөөлж ирсэн. Хүчирхэг гүрнүүд энхтайвныг хамгаалах нэрийн дор бүтээсэн цөмийн зэвсгээ хэрэглэж, дэлхий сүйрнэ гэдэг бол хамгийн түгсэн төсөөлөл. Улмаар, дэлхийн III дайны үр дүнд цэрэг зэвсгийн хүчээр нэг нь нөгөөгийнхээ нутаг орныг булаан эзэлж, дэглэмээ тогтоосноор манай гаригийн улс төрийн зураг өөрчлөгдөнө гэдэг бол мөн л өнгөрсөн үеийн мэдлэгээс ургасан төсөөлөл.

  Томоохон гүрнүүд цэргийн хүчээр өөр нэг орон руу довтолж, түүнд нь хавь орчин, дэлхий даяараа татагдан орсноор глобаль дайн эхэлж, төгсгөлд нь улс орнуудын хил өөрчлөн зурагддаг тухай итгэл үнэмшил нь бас л бидний өнгөрсөн үеийн мэдлэг туршлага.

   Өнгөрсөн үеийн мэдлэг туршлагын хүлээсэнд орсон хүн төрөлхтөн “Нэг өглөө Америкийн, эсвэл Оросын арми өргөн фронтоор довтолгоо эхлэх маягтайгаар дэлхийн гуравдугаар дайны хонх цохино” гэж хүлээсээр иржээ.

    Гэтэл, дэлхийн III дайн аль хэдийнэ эхэлчихсэн, бид хүссэн хүсээгүй түүнд татагдан орчихсон явж байдаг. 

Дайны зорилго нь нэг орон нөгөөгөө алан хядах, бөмбөгдөн сүйтгэх замаар эдийн засаг, санхүүгийн чадамжийг бууруулаад өөрийн улстөр эдийн засгийг нь эрхшээлдээ оруулах явдал.Зорилго нь ялагдагч орон өөрөө өөрийгээ хэвийн журмаар тэжээн тэтгэж чадахгүй болох, улмаар үндэсний баялгаа өөрөө захиран зарцуулах эрхгүй болоход л оршино. Энэ зорилгод хүрэх шалгарсан багаж нь цэрэг арми байсан болохоор хүн төрөлхтний ой тойнд “Дэлхийн дайн”-ны тухай үгширмэл ойлголт үлдсэн юм. 

Хүн алж, хот балгадыг бөмбөгдөх нь дайны эцсийн зорилго биш, харин зорилгодоо хүрэх арга хэрэгслэл төдий байжээ. Дайнд заавал сая сая хүн үхэх албагүй, хот барилга балгас болон үлдэх шаардлагагүй. Хамгийн гол нь ялагдагч тал эдийн засаг, улс төрийн хараат байдлаа л алдсан байх ёстой.

 Гэтэл бид, дайныг эцсийн зорилгоор нь биш, харин арга хэрэгслэлээр нь төсөөлөн үлдсэн учраас хилээ хамгаалах, байлдаанд бэлэн байхыг л чухалчлан төсөөлсөөр, хятад ч юмуу, оросууд довтлоод ирвэл байлдаад ялчих юм шиг төлөвлөөд л суугаа. 

  Буун дуу, танкны чимээ хүлээн нуувчиндаа хэвтэх зуур дэлхийн шинэ дайн биднийг нөмрөн аваад,байлдаанд татан оруулчихсан байна. Орчин үеийн техникийн дэвшил, технологийн орчин нь шинэ дайны шинэ дүр төрх, орчныг бий болгож.

   Америкийн болон Европын сонгууль, Брекситийн санал асуулгад Орос улс хөндлөнгөөс нөлөөлж чадсан жишээ нь Британийн арал, далайн чанадад байлдахын тулд заавал десант буулгаж, диверсантууд илгээх хэрэггүй гэдгийг хэлээд өгч байна. Америк-хятадын худалдааны дайн заавал цэрэг илгээхгүйгээр бие биеийнхээ эдийн засаг довтолж, бодлогоор бөмбөгдөж болдог болсныг хэлээд байна. Өөрөөр хэлбэл дэлхийн III дайны гал өмнөд хөршид дүрэлзэж байнга гэсэн үг. Оросын эсрэг барууны хоригууд чангарсаар байгаа ньумарт хөрш дэлхийн III дайнд аль хэдийнэ татагдан орсныг харуулж байгаа хэрэг.

  Манайх ч ялгаагүй, барууны хөрөнгө оруулагчдыг хөөж, бие биенээ ар өврөөс нь “хутгалах” ажил оргил дээрээ гарсан нь дэлхийн шинэ дайнд аль хэдийнэ хамрагдан орж, монгол оронд шинэ цагийн дайны утаагүй гал дүрэлзэж байгаагийн баталгаа.

 Цаашдаа, дайн гэдэг ойлголт төсөөллөөс даван шинэчлэгдсэн шигээ тусгаар тогтнол, хил хязгаарын тодорхойлолт ч санаа савнаас халих нь гарцаагүй.

 Дэлхийн III дайн аль хэдийнэ эхэлсэн, манай орон руу ч “дайсан” аль цагийн довтолсон. Байлдаж байгаа орнууд бие биедээ инээмсэглэн ёсорхож, хил хязгаар нь нээлттэй байж, иргэд нь чөлөөтэй зорчих нь дэлхийн шинэ дайны бас нэгэн шинж болж байна. Хүн алалгүйгээр дайны зорилгыг биелүүлж болдог болсон нь дэлхийн III дайны өмнөхөөсөө ялгарах онцлог гэсэн ч болно.

 Манай орныг сүйртэл самрах ажлыг дайснууд цэрэг илгээн үйлдэхийн оронд биднээр өөрсдөөр нь хийлгэж байгаа. Дахин тэмдэглэхэд дайны эцсийн зорилго нь хүн алахад биш, эдийн засгийг “алах”-д оршдог. Улстөр нь байгаа учраас тэр улсын эдийн засаг байдаг юм биш, тэнд улсаа аваад яваад явчих эдийн засаг байгаа учраас улс төр, тусгаар тогтнол нь оршиж болоод байгаа. Нэмээд хэлэхэд, цэрэг байгаа учраас эх орон хамгаалагддаг юм биш, цэрэгтээ өгөх хоол, зэвсэг авах мөнгөтэй учраас л эх орон хамгаалагддаг юм. 

   Дайн нэгэнт эхэлсэн, бид аль хэдийнэ татагдан орсон. Харин энэ дайнд хэн ялах вэ гэж үү? Нэрлэхэд хэцүү ч нэг зүйл тодорхой байгаа нь: “Дайны тухай хуучин ойлголттой нь ялагдана”


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (23)

  1. Монголбанкны Баяртсайханы мэдлэг хоцрогдоод байна

    0 0 Хариу бичих
  2. шинэ мэдлэг байна.бид дайнд ялагдаж явна.Төр барьж буй эрхэмүүдээ сэрээч

    1 0 Хариу бичих
  3. Тиймээ!!!зөв бичсэн байна... эдийн засгын алуурчид аль 90ээд оноос манай улсыг сүйрүүлж байгаа!!! 900гаруй үйлдвэр завод үгүй болж тоног төхөөрөмж нь хужааруу төмөрт явсан...Одоо үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь байтугай хавчин гадуурхаж байгаа!!!! Энэ бол Бээжингээс гарч байгаа санаа!!!! Даан ч Авилгал хээл хахууль барьцаанд орсон Улс төрч нэртэй ЭХ ОРНОО ХУДАЛДАГСАД ойлгохгүй нь харамсалтай.Яагаад гэвэл ӨӨР ШИГ чинь Хэт туйлшрагч БӨГС ДОЛООГЧИД олон учраас бид дайнд ялагдах болоод байна!!!! Та нар шиг Эх орноо гэх өчүүхэн ч сэтгэлгүй Эрлийз хурлийзуудаар энэ бүх чимээгүй дайныг хийлгэж байгаа учраас!!!!!

    2 0 Хариу бичих
  4. Мэдээж 3-р дайн болж байгаа. Манайх ч татагдаж орсон. Энэ дайнд АНУ-гийн дуу хоолойг монголд түгээн дэлгэрүүлж, тархи угааж байгаа гол хүмүүс нь Баабар болон чи өөрөө шүү дээ

    2 0 Хариу бичих
  5. Дандаа хужаагаас ирсэн бараагаар хооллож ундалдгаа болимоор юм.оосдоо чаддаг хэрнээ.

    2 0 Хариу бичих
  6. hiitleltei sanal niilj bn

    2 0 Хариу бичих
  7. Хүнсний стратегийн бүтээгдэхүүн мах. Гурил. Гурилыг бий болгодог буудайн үр ....гэдгийг ЕС болон бодлого баригч нар мэдэх бол уу гздзгт эргэлзэж бгаа шуу...

    1 0 Хариу бичих
  8. Ediin zasgiin dain ehleed udaj baina. 10 han oguulbert bagtah sanaag yamar aimar nurshaa ve. Suuldee uuruu ch yu bichij baigaagaa oilgohoo baisan bololtoi.

    0 2 Хариу бичих
  9. Баабар Цэнддоо 2 орос ч бай хятад ч бай хамаа алга. Бид өөрсдийгөө дотроосоо биш хөндлөнгөөс хааяа харах хэрэгтэй . Чамайг эх орноо хамгаална, муусайн орос хятадуудыг алаад өгнө гээд хил дээр буу шагайгаад хэвтэж байхад дайсан аль хэдийн чиний ар талыг сүйтгэж байгааг л хэлсэн байна. Муу улс төрчид сонгосноор удахгүй газар нутгаа өрөнд өгөх, өөрийн гэсэн технолги байхгүй тул бүх зүйл чинь бусдын хараат болсоныг л хэлсэн байна. Хамгийн энгийн жишээ: Бидний хоорондоо ярьж байгаа бүх зүйлийг дайснууд чинь сонсдог хянадаг болчихсон байгаа шүү. Оросуудыг аль эсвэл хятад японуудыг л устгавал дайнд ялна гэдэг ойлголт хуучирсан шүү гэсэн байна даа зөв шүү.

    2 0 Хариу бичих
  10. Авах гээхийн ухаанаар хандвал, нилээд анхаарах ёстой зүйлүүд байна. Бусдын эрхшээлд ард түмний нэр барьж гарч ирсэн 30 жил гай болж буй сайд, дарга, их хурлын гишүүд, ерөнхийлөгчид оруулсан, одоо ч гүнзгийрсээр. Харийнхны Стратегийн хувьд манай улс хамгийн эмзэг. Харин хоёр их хөрштэйгээ аль болохоор сайн харилцаатай, тэдний улс төрийн бодлогын золиос болохгүй байх Дотоод, Гадаад бодлого баримтлар ёстой.

    1 0 Хариу бичих
  11. эдийн засаг санхүүгийн бодлогын довтолгоон, Технологийн дайн эдгээр бол дэлхийн 3-р дайн эхэлсэн гэдэгийг бүрэн хэлж байна. Дэлхийн 2 том эдийн засагтай орон бие биенийхээ эсрэг эдийн засагын дайн эхлүүлчихсэн. Энэ байдал улам хурцадахыг хүлээсэн 3 дагч, 4 дөгч орнууд бэлтгэлээ хангаад сэлэмээ сугалхад бэлэн байна.

    0 0 Хариу бичих
  12. Tiin shde ugaasaa l zeh zeel ediin zasagaar ni baga bagaar ni hyamraaj ezlej bga shde ene faind yalahiin tuld dotooddoo vndesnii vilderllee demjij vildwer barij gadnaas nemelt hvch awhgvi barilga ugsraltiin ajilaa mongolchuudaaraa hiilgedeg bh er ni ediin zasag ulsiin hyamral irgenii yaduural mongold bsan tomoohon vildwerllvvdee vil ajilgaag ni zogsooj zamimiig ni huwid shiljvvlseneer hyamral ehlesen shuud ardchilaltai holbootoi

    0 0 Хариу бичих
  13. Маш сайхан бичсэн байна одоохондоо манай масс ойлгохгүй юм уншиж ойлгодог хэсэг цөөхөн одоо яая гэхэв залуучууддаа найдья буруу комент бичдэг хүнэрцэрүүд уншаад ядаж боловсруулж чадахгүй юм даа

    2 0 Хариу бичих
  14. Дандаа хувийнхаа бодлоор ш....на. Улааныг харж урваж, шарыг харж шарвахын бодит жишээ болж бичдэг хүн шүү.

    0 2 Хариу бичих
  15. Дайнд хохирогчид их байнаа Ашиг хүртэгчид ч байна Бүүбур та хоёр бол амаараа гартал ашиг хүртэгчид Хичнээн ч олон сонин хэвлэлтэй юм хувьдаа... Ямар олон үгтэй юм Сонины бүтэн нүүр дүүрэн дүүрэн юм бичээд л байдаг Цаагуураа дандаа шударга бус этгээдийг өөгшүүлж зөвтгөж...

    2 2 Хариу бичих
    • Дахиад уншаа. Мэдэмхийрээд л байх юм. Хувийн хоосон цэцэрхэлээ орхиод энэ хүн яг юу гэчих вээ гээд дахиад унш. Ойлгохгүй бол дахиад унш, үг, өгүүлбэрээр нь үсэглээд унш. Эсвэл чи орос хятадаас бичээд байна уу!!!

      2 2
  16. Wow tiim baihaa manai Oyu tolgoigois dainiihaa zardaliig bosgoj baigaa baihoo

    0 0 Хариу бичих
  17. Муу Эр дайнд хөөрүү гэгчээр юун ч олон ярьж бичдэг юм вэ дээ ийм Дэл сул яриатай Нэр төр хөөцөлдсөн ийм /соелтойгоор хэлбэл Нөхдүүд Бүдүүлгээр хэлбэл Этгээдүүд / нөгөө талд Үйлчилдэг гэсэн Бичигдээгүй хуультай юм гэдэг шүү

    2 0 Хариу бичих
    • Чи муу Орос гөлөг, бузар Оросуудаа өмөөрч байна уу. Оросууд монголчууд бидний усан цахилгаан станц, нефтийн үйлдвэр, таван толгой төслийг зогсоосон, одоо Оюу толгойг зогсоохоор улайрч байна.

      2 1
  18. Нур-Султан или Ной-СулТАн, Нух-Султан это только младший брат из близнецов ТаТа всех сТАнов Азии, сташий АзАр, тот самый цАзАР, он же Авраам, он же Ибрагим Паша вАЗИрь(владелец АЗИей и соответственно всем Миром Единым) "А"сТАна это старшего из ТаТа близнецов, как и АрАрАТ гора старшего близнеца, как и "А"нТАлия, да и все сТАны были по роду подчинены старшему из СолоМоноПриплода-СИМов близнецов АЗИОевропы Джучи старшего близнеца и за пятку вышедшего Толуя младшего, они же АзАр и Назар, они же Авраам и Дубль-Давид-Абдала, они же Вещий АлОлег и Рюрик1-Юродивый, они же Эхнатон и Хоремхеб, они же ОденАТ и Шапур, они же Ибрагим вАЗИрь Паша и СулТАн СулейМан-СолоМон. Здравствуйте, сейчас неправоверно нанят ЗаКОН Мира Единого, без Собора 72 коранных хАвАРИюн которые есть 72 библейских "А"поСтола-"А"Духа. они же 72 торных Гаона Судей Собора, которые по 6 родные кровно по виду ДНК "У" мужской каждому мужчине мира единого, так как Коленей Бога всего 12 (Кор42:13), это и есть 12 праотцов давших 12 разных мужских генов ДНК "У", женщины не носители. Я заявляю, что вАЗАнтийский договор фальшивка, нет оригинала и не было равных для договоров Царю Царей Мира Единого-ШахинШаху- Главе Собора, мой предок подписывал только Указы, так сказать императивные по смыслу документы, но империя, это только часть Мира Единого не лигитивно разделенного. Заявляю процессуально о генетической разбивке всех мужчин мира единого на 12 Коленей Бога - групп по виду ДНК "У", о наследственном определении, при помощи сравнения с эксгумированными, в том числе Исмаилом из под Каабы а Мекке, который есть из крепости Измаил Игорь Рюрик- Юродивый - Исаак- Исус- Иса - "Б"ОлДУИН2- Альфонсо2, по 6 старших сыновей от старших потомков. Так Собираю Собор Мира Единого, в котором КОН Бога в лице 72 Судей Собора. Я наследник процессуальный мотивирующий родство к Царю Царей Мира Единого и есть тот самый Антихрист-ДадЖал- Рыкающий Лев на Орла, смотрите на это проще, как наследственный суд за всю власть на земле через Соборную АРхию 72 Судьи, по 6 родные каждому мужчине Земли по виду ДНК "У" неэволюционирующего от праотца и неразменного в отличии от женского родства. Поданы Заявления в суд России с соблюдением Соборной Публичности на родство и старшинство с Путин В.В., Трамп Д.Т., Кадыров Р.А. все по соборному просто: потомок младшего брата раб потомка старшего брата, то есть кто генетически более старшего потомок, тот и Царь Царей Мира Единого и это обустроил Бог по рождению в тело старшего потомка Избранной Душей, человек на это выбором не может влиять, Бог уже все разрешил и меня прислал вам всем это передать о старом учении о Соборе Мира Единого. Заявитель на титул Глава Собора Мира Единого 72 Судьи Гуд Георг.

    0 0 Хариу бичих
  19. зүгээр Тэнэг бид тэнэгээрээ юунд ч Санаа зовохгүй өнөө маргаашийнхаа Хоолныхоо төлөө тэмцэж яваад Үхсэн нь дээр их Мэддэгээрээ бусдаас онцгой Баабар мэтийн та нар Элдэв юманд санаа сэтгэлээ зовоож Толгойтоо үсээ Бууралттал чалчиж байгаад Шүүмжлээд Бухимдаад бачимдаад тарчлаад эцэстээ Нийгэм дээ сэтгэл санаа нь таарч тохирохгүй байсаар Гүн Солиоролд орж дуусдаг гэсэн тэрэн шиг л юм болов доо Хааяа бас Нийгмийнхээ Ард иргэдийнхээ Сайн сайхан зүйлсийг олж харахыг хичээх хэрэгтэй Баабар та 2 дандаа бусдаас Өөрсөдийгөө илүүд үзэж бусдыгаа Доорд үзэж юу ч мэдэхгүй юм шиг үзэлтэй байдгаа болих хэрэгтэй Их мөрөн дөлгөөн Эрдэмт хүн даруу гэж үг байдаг даа Та 2 бол тийм ч их юм Мэддэгтээ ч биш зүгээр энд тэндээс жаал зүйл юм олж уншчихаад тэрнийгээ нэг Мундаг хүн мэт яриад Шоудаад хэрэггүй дээ Амьтан Хүний л доог тохуу болно доо Тэртээ тэртгүй наад зүйлсийг чинь Хэвлэл мэдээлэл Радио телевизээр хангалттай мэдээлэл авч байгаа шүү дээ Та 2 шиг л Дуугарч хашгичиж Онгирохгүй л байгаа болохоос Бүгд л мэдэж Дэлхий дахинд болж буй Үйл явдлыг Хүн Мэддэг байж болно чаддаг байж болно гэхдээ Онгироо бусдыгаа Дорд үзэх муухай тэр тусмаа өдий насны Эрчүүдэд хэрэггүй Зан

    0 2 Хариу бичих
    • Энэ дээр байгаа Ат, Иргэн гээд уртаар сэтгэгдэл бичсэн нөхөр яг гадаад хутган үймүүлэгч байх шиг байна даа. Нэг орос хэлтэй, лал шажинтай, гар байна ямартай ч. Оросыгоо магтахаар гамбир олдож магадгүй гэж боддог та нараас болж бид Шүрэнгийн цахилгаан станцгүй, хамгийн үнэтэй, хамгийн муу бензинтэйгээ байгаад байгаа шүү.

      0 0
    • ЧИ БҮҮ АТААРАХ ДО БААБАР ХОЁРЫГ УНШИХГҮЙ Л БАЙХ БОЛОЛЦООТОЙ Ш ДЭЭ ОДОО ТЭГЭЭД КИРРИЛЛ ҮСЭГ ГАРГАЖ СУРСАНДАА Л ХАРАМСДАА ККК

      0 0