Сонирхогчийн боксын олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга МУГТ Н.Төгсцогт дараагийн тулааныхаа талаар мэдээлэл хийхээр болжээ.Хэвлэлийн бага хурал маргааш 12.00 цашт “Корпорэйт” зочид буудлын Улаанбаатар танхимд болно.

Жич: Манай тамирчин WBA холбооны аваргын төлөө Гари Рассель Жуниортой тулалдахаар болсон гэх мэдээлэл гараад байгаа бөгөөд тэрээр энэ баярт мэдээгээ дуулгах гэж байгаа байж магадгүй. Н.Төгсцогт сүүлийн тулаандаа ялаад Г.Расселтай тулалдах эрх авсан ч Г.Рассел нь өөр тамирчинтай тулалдана хэмээснээр Н.Төгсцогт-Г.Расселлын тулаан тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан билээ.