Дэлхийн банк өчигдөр дэлхийн эдийн засгийн хамгийн сүүлийн үеийн төсөөллийн тайланг нийтэлжээ. Уг тайланд ойрын хоёр жилийн дэлхийн эдийн засгийн төсөөллийг дахин бууруулж, дэлхийн эдийн засаг унах аюулгүй эрсдэлтэй тулгарч, худалдааны хурцадмал байдал, банк санхүүгийн донсолгооны нөлөөнд өртөж магадгүй гэж сэрэмжлүүлсэн байна.

Төсөөллөөс үзвэл, 2019, 2020 онд дэлхийн эдийн засаг 2.6, 2.7 хувиар тус тус өснө гэсэн нь нэгдүгээр сарын төсөөллөөс тус тус 0.3 нэгж, 0.1 нэгжээр буурсан үзүүлэлт юм. Үүнд хөгжингүй эдийн засгийн 2019 оны эдийн засгийн өсөлт 1.7 хувиар, 2020 онд 1.5 хувиар буурна. Шинэ зах зээл, хөгжиж буй эдийн засгийн цогцын 2019 оны эдийн засгийн өсөлт 4 хувьд хүртэл буурах боловч 2020 онд 4.6 хувьд хүрч дахин өснө гэжээ. Тайланд тэмдэглэхдээ, дэлхийн эдийн засгийн өсөлтөд мөн л томоохон эрсдэл тулгарч байна. Үүнд худалдааны хурцадмал байдал шат ахиж магадгүй зэрэг багтаж байна гэжээ.