«ПСЖ» клубын ба Урагвайн шигшээгийн довтлогч Эдинсон Кавани автомашинаа хулгайд алдсан тухай L’Equipe сонин бичжээ.Тавдугаар сарын 13-ны даваа гарагийн орой 32 настай тамирчны өндөр үнэтэй Range Rover Autobiography машиныг хулгайлсан байна.
Азаар Францын цагдаа нар хулгайч нарыг олсон ба машиныг эзэнд нь эргүүлэн өгчээ. Энэ хэргээр нэг сэжигтэн баривчлагдаад байгаа гэнэ.