Дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотуудын жагсаалтыг энэ жил Сингапур, Парис, Хонконг тэргүүлж байна.

“Economist Intelligence Unit” судалгааны төвөөс жил тутам энэхүү чансааг гаргахдаа дэлхийн 133 хотын 160 төрлийн эд зүйлийн үнийг өөр хооронд нь харьцуулдаг байна.Ингэхдээ Нью-Йорк хотын үнийг дундажаар 100 хэмээн авч үздэг юм. Францын нийслэл Парис хот нь 2003 оноос хойш эхний 10 байрт жагссаар ирсэн ба өнгөрсөн онд дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдэж байжээ. Харин Хонконг хотын хувьд гурван байраар ахиж, анх удаа тэргүүлж байна.