Энэ удаагийн парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг төслөө боловсруулж дууссан бөгөөд ирэх пүрэв гаригт УИХ-д өргөн мэдүүлэх аж.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Энэ долоо хоногтоо багтааж өргөн мэдүүлэх байх. Амжвал хаврын чуулгандаа багтаж хэлэлцэнэ, цаг хугацааны хувьд амжихааргүй бол намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн” гэлээ.
Дашрамд, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш парламент 30 хоногийн дотор хэлэлцэх хуулийн заалттай юм.