Олон улсын сагсан бөмбөгийн холбооны төлөөлөгчид МҮОХ-нд зочиллоо

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 03-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдож буй билээ. Өчигдөр Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 төрлийн хөгжил хариуцсан менежер Роберт Реблингерийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтаар сагсан бөмбөгийн 3х3 төрөл нь Монгол Улсад эрчимтэй хөгжиж буйг онцлон цаашдын хамтын а.жиллагааны тухай санал солилцсон байна. "Токио-2020" Олимпийн наадамд сагсан бөмбөгийн 3х3 төрөл албан ёсоор багтаж, Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос сүүлийн жилүүдэд тус төрлийг түлхүү хөгжүүлэх талаар ихээхэн анхаарч байгаа юм


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)