Сонгуулийн хууль: Монгол Улсыг бүхэлд нь нэг тойрог гэж үзнэ
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцжээ. Эхэнд Захиргааны ерөнхий хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хүлээж авах боломжгүй гэж үзжээ.
Үүний дараа Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусч байгаатай холбогдуулан түүний оронд хэнийг ажиллуулах талаар хэлэлцэж санал нэгдсэн байна. Тодруулбал, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Баясгаланг томилуулах саналыг УИХ-ын гишүүн Г.Занданшатар гаргаж, бүлгийн гишүүд жинхэнэ мэргэжлийн хүн гэж санал нэгтэйгээр дэмжжээ.
Хамгийн сүүлд бүлэг Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар боловсруулсан хуулийн төслийн талаар ажлын хэсгийн мэдээлэл сонсчээ. УИХ-ын даргын захирамжаар Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдсан. Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ажиллаж буй юм. Тэрээр бүлгийн гишүүддээ мэдээлэл өгсөн байна.
2015 онд бүх сонгуулийг нэг хуулиар хийсэн. Одоо оруулах өөрчлөлтөөр бүгдийг нь салгах аж. Тодруулбал, Ерөнхийлөгчийн, УИХ-ын, Орон нутаг, нийслэлийн сонгуулийг тусдаа гурван хуулиар явуулах шаардлагатай гэж ажлын хэсэг үзсэн байна. Өнгөрсөн хугацаанд УИХ долоон удаа Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсны дөрөв нь жижиг можаратор, гурав нь томсгосон можаратор /олон мандаттай/ тогтолцоогоор сонгуулиа явуулжээ. Цаашид сонгуулийн ямар тогтолцоогоор явуулах вэ гэдэгт ажлын хэсэг нэлээд ярилцсан байна. Ингээд тогтвортой хөгжил Монгол Улсад зайлшгүй шаардлагатай байна, улс төрийн нам гэхээсээ илүүтэй нэр хүндтэй, тулхтай хүнээр ард түмэн төр төлүүлэх сонирхолтой байна. Эрх барьж байгаа намууд өөрсдөдөө ашигтай байдлаар хуульд өөрчлөлт оруулж ирсэн. Дөрвөн хувилбар гаргаж ярилцаж, Монгол Улс нэг тойрог гэсэн хувилбарыг сонгожээ. Жижиг тойрог дов жалгын сэтгэлгээг бий болгож байна, бид тогтвортой хөгжье гэвэл 76 гишүүн нэг тойрог гэсэн тогтолцоог хэрэгжүүлье гэж ажлын хэсэг саналаа эцэслэсэн байна. Удахгүй Засгийн газраас санал авах аж.
Хуулийг төслийг боловсруулах явцдаа улс төрийн намуудтай хоёр удаа уулзалт хийж, хэлэлцүүлэг өрнүүлжээ. Гурван хуулийн төслийг Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудаст тавьж, иргэд, олон нийтээс нээлттэй санал авахад 234 санал ирсэн байна.
Монгол Улсыг нэг тойрог гэж үзэн намууд 76 хүн нэр дэвшүүлнэ. Нэг иргэн нэг л нэр дэвшигчийг дугуйлах аж. Хамгийн олон санал авсан хүн нь УИХ-ын гишүүн болох юм байна.
Түүнчлэн хуульд цахим бүртгэл, шилжилт хөдөлгөөн, ирцийн босго, маргааныг хэрхэн шийдвэрлэх зэргийг хуульд тусгаж өгснийг ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан танилцууллаа.
Зочин 2019/06/05
мал царайлсан сонгогчдыг маллах ухаан гараад л байна даа МАНгаруудаас
0 0 Хариу бичихзочин 2019/06/05
сонгуулийн бүх хүн 30 нэр дэвшигчийг дугуйлаад дуусвал яах вэ магадгүй азаар 1,2 хүний санал авсан хүн гараад ирвэл яах вэ тойрогт очдог мөнгө нэр дэвшихийн тулд намын халаас руу орно гэсэн үг хэнд ашигтай байна боддоо тэгсэний оронд намуудын нэр дэвших шалгуурыг өндөр болгож хувийн компанитай улс төрчид, наймаачид,бөхчүүд,дуучид гэх новшнуудыг төрд гарах замыг хаах хэрэгтэй
0 0 Хариу бичихЗочин 2019/06/04
majoritar n erdemtediig garch iruulehgui boomildog
0 0 Хариу бичихЗочин 2019/06/04
Нийт сонгогчдын тоо 2 сая, тэдний 70 хувь буюу 1,4 сая н сонгуульд оролцдог гэж бодье, Олонд нэр хүндтэй 10 улс төрчид хамгийн багадаа тус бүрдээ 100,000 санал авахад 1 сая болно. Дараагийн нэр хүндтэй 6 улс төрч 50,000 санал авахад 300,000 хүн, Үлдсэн 100,000 саналыг 60 хүнд ноогдуулахад ердөө 1500 хүний санал авсан хүн УИХын гишүүн болох үүд зам нээгдэнэ_ Өөрөөр хэлбэл хамгийн тэнэг харьцангуй сонгууль болно
4 0 Хариу бичихЗочин 2019/06/04
Zov
0 0 Хариу бичихИргэн 2019/06/04
Зөв санааг дэмжиж байна.
0 0 Хариу бичихЗочин 2019/06/04
Хасгууд баяртай болно. Дандаа хуучин бурхинууд сонгогдоно. Ж нь Жэнко, Зи, Нямдорж хэзээ ч буухгүй гсн үг. Шинэ хүмүүс бол баяртай
0 0 Хариу бичихзочин 2019/06/03
ман ынхан хужаа санаа гаргаж байна
0 0 Хариу бичихZochin 2019/06/03
10myangan ajiltai oligarx ajilchiddaa neg sariin tsaling n bonus gej ogool oortoo sanal oguulchixed garaxiin bnadoo. Esvel mongoliin bux irgen nadaas busad n neg xund sanal ogson bxad gants minii sanalaar ter xun garaad uldsen gishuud yaaj burdexiin bol. Mathematikaar bol iim magadlal bga
1 0 Хариу бичихЗочин 2019/06/03
Нэг хүн 7-н хүн дугуйлбал болно доо хө
0 0 Хариу бичихИргэн 2019/06/03
Ёстой мөнгөн бороог оруулах шиг болох н дээ.ажилланаа
0 0 Хариу бичихЗочин 2019/06/03
manai t1 arduud ajilaa chimeegui hiideg jinhen masteruudaa tanihgui heden popuudaa l songoh wm bnshd
0 0 Хариу бичихУдарга 2019/06/03
Энэ чинь зөв юм байнаа жаахан монгол жалга довын үзэлд зовж байсийм хамгийн олон санал авсан ш
0 0 Хариу бичихЗочин 2019/06/03
yea yea zuv zuv
0 0 Хариу бичихzochin 2019/06/03
Zuv sanaa bna.
0 0 Хариу бичихЗочин 2019/06/03
энэ харин цэвэр бодлогын өрсөлдөөн үзүүлж үнэхээр мөнгөөр биш бодлогоор ялгарсан нь сонгогдох байх ер нь сонгогчид жалга дов хаялага харсанаам болж одоогийн нөхцөл үүсчихээд байгаа шүүдээ
1 0 Хариу бичихЗочин 2019/06/03
Зөв л гоё санаа байна шдээ.
0 0 Хариу бичихИргэн 2019/06/03
Энэ Энх-амгалан хужаагаа зайлуулах хэрэгтэй пиздаа
0 1 Хариу бичихЗочин 2019/06/03
Энэ боломжит хувилбар бишээ, луйварын хувилбар, аймаг, сум нэг тойрог болох уу?
0 1 Хариу бичихЗочин 2019/06/03
Эээ хүүрээ
0 0 Хариу бичихиргэн 2019/06/03
Зөв өө Мөнгөөр, бэлгээр санал авдаг явдал зогсоно
1 0 Хариу бичихИргэн 2019/06/03
Сонгуулийн хуулийн энэ хувилбар маш их таалагдаж байна. Жинхэнэ хэн нь хэн бэ гэдэг нь ялгарах боломж байна. Бараг л цэвэр пропорциональ систем юм биш үү. Олон жижиг тойрогт хуваах нь өнөөг хүртэл сайн үр дүн үзүүлсэнгүй.
4 0 Хариу бичихЦ 2019/06/03
Маш сайн шиийдэл
1 1 Хариу бичихДэмжинэ 2019/06/03
Зөв дэмжиж байна.
0 1 Хариу бичихzaluu 2019/06/03
soliorood bai teneguudee
0 3 Хариу бичихЗочин 2019/06/03
Дэмжижи байна. Үнэхээр зөв шийджээ
0 1 Хариу бичихЗочин 2019/06/03
Зөв
0 1 Хариу бичихЗочин 2019/06/03
ene medee hudlaa baihoo iim yum gej yu bsii
0 1 Хариу бичихЗочин 2019/06/03
yu soliorood bnaa
0 0 Хариу бичихСонгогч 2019/06/03
Улс нэг тойрог боловол асар их мөнгөтэй улсад танигдсан луйварчин гараад ирэх магадлал өндөр.Тэгээд ч ийм сонгуулийн дүн асар том будилаан дагуулж эцэст нь эмх замбараагүй байдлыг бий болгож магадгүй.
6 0 Хариу бичих