Хөшөө дурсгалаа сүндэрлүүлсэн Бенигно Аки́но​

Филиппинд хэд хонохдоо Акиногийн хөшөө дурсгалтай олонтаа тааралдлаа. Хэргээр эрээд сурвалжлаад явбал дахиад хэдэн арваараа ч байж мэднэ. 

Ардчиллынх нь бэлгэ тэмдэг, манайхнаар бол "Зориг" л байсан юм шиг сэтгэгдэл төрлөө. Дуудлагаараа "Бениньо", "Ниньо" гэж хэлэгдэнэ. 

Улс төрийн золиос болж 1983 онд харамсалтайгаар алагдаж, түүний үхэл тэр улсыг 1986 оны "Шар хувьсгал" руу хөтлөн ардчиллыг ялуулжээ. 

Тэрээр бүр шүтэгдсэн нь бас биш бололтой. Жирийн харц ард ганц нэг хүнээс тодруулбал "Яахав сайн, нэр хүндтэй", гэхдээ эхнэр нь Ерөнхийлөгчөөр ажиллаад гавьсан юмгүй, харин Фердинанд Маркос, Родриго Дутерте нар бол жинхэнэ сайн Ерөнхийлөгч хэмээн эрхий хуруугаа гозойлгон ам мэдэн магтана. Ардчилал ч яахав, идэж уух, өмсөх зүүхэд хэрэгтэй биш, харин ахуй амьдралд хэн тус болсон бэ гэдгээрээ жирийн ардууд хэмждэгийг би буруушаах гээгүй.

Нэг гэр бүлээс дөрвийн дөрвүүлээ түүхнээ мөнхөрсөн Aquino-чууд. Анхлан өвөг эцэг Игно гэж авгайлуулсан Бенигно Акино нь 1943-1945 онд Филиппиний сенатч, тус улсын Дэд ерөнхийлөгч байсан байгаа юм. Түүний Акино I буюу "том Акино" гэж түүхнээ албажуулна. Заяаны улс төрч хүн байжээ. 

Акино II нь миний алдаршуулаад байгаа амиа алдсан хүү нь. Бас л заяаны улс төрч. Түүнийг отгон Акино хэмээнэ. 1932-1983 онд аж төрсөн бөгөөд хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч, сөрөг хүчний улс төрч, үндэсний баатар, дарангуйлагч Маркосын өрсөлдөгч хэмээн түүхнээ мөнхөрсөн. Эцэг ба хүүгээс нь Ниньо гэж ялгана. 

Акино III бол 2010-2016 онд тус улсын Ерөнхийлөгч асан, одоо. Өвөг эцэг, эцгээс нь түүнийг Нойной гэж ялгаж нэрлэнэ.

Гэтэл нөгөө алагддаг Акиногийн бэлбэсэн гэргий бөгөөд III Акиногийн ээж нь болох Корасон Акино гэх хатагтай 1986-1992 онд Ерөнхийлөгчөөр ажиллаж тус улсыг ардчиллын зам руу удирдаж явжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. хн Ам л ангайвал Ардчилал хаана байна тэгээд тэр Ардчилал хаа ч байхгүй манайд гэхэд л Ардчилал гэж хашигчаад бодит байдал дээр Дарангуйлалын засаглалттай Орон болчихоод байна ш дээ Улс төрийн Тоймч гуай

    0 0 Хариу бичих
  2. нэг л их Ардчилал энэ тэр гэж Гоё ярьсан Улс Монголд тэгээд жинхэнэ утгаараа тэр Ардчилал чинь байна уу Аман дээрээ Ардчилал Хүний Эрх Эрх чөлөө гэж ярьцгаана цаанаа бол Гэмт хэрэгтэнгүүдээр бүрдсэн Засаглалтай Жирийн иргэд нь Хэлмэгдэж Залхаан цээрлэл амссан Дарангуйлалтай засаглалттай Улс орон болчихоод байгаа юм биш үү Тэгээд ч тэр алс холын Акино ч гэнэ үү Бакино ч гэнэ үү Манууст ер нь ямар Пад байнаа

    0 0 Хариу бичих