Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://smartcar.mn/системээр дамжуулан олон төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой болсон билээ. Тэгвэл 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээллийг цахим систем, аппликэшнээр харуулах үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлнэ.
Ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээллийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Тээврийн цагдаагийн алба, Авто замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Мэдээлэл, технологийн газар, Ачигчдын холбоо, ачигч компаниуд зэрэг байгууллагууд хамтран боловсруулж байна.