Дэвид Кэрби: “Рафлес” олон улсад хүлээн зөвшөөрөгдөх бакалаврын зэрэг олгоно

“Рафлес” институтын График дизайны багш Дэвид Кэрбитэй ярилцлаа.

-“Рафлес” институтыг монголчууд сайн мэддэг болжээ. Улаанбаатарт “Рафлес” институт байгуулагдаад багагүй хугацаа өнгөрсөн. Энэ жил хэд дэх хичээлийн жилдээ элсэлт авч байна вэ?

-“Рафлес” Боловсролын корпораци дэлхийн 13 орны 22 хотод “Рафлес”-ийн 24 салбар сургуультайгаар үйл ажиллагаа явуулж байна. 1990 онд анх анхны коллежоо Сингапурт байгуулснаас хойш, “Рафлес” боловсролын корпорац улам бүр өргөжин тэлж, бизнесийн удирдлага, интерьер дизайн, график дизайн, хувцас дизайн, аялал жуулчлалын менежментээр бакалаврын зэрэг олгох хөтөлбөртөө 20 мянга гаруй оюутныг сурган, төгсгөж байна.

“Рафлес интернэшнл институт” 2005 онд Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш олон мянган оюутанд бизнесийн удирдлага, интерьер дизайн, график дизайны болон англи хэлний чиглэлээр чанартай боловсрол олгосоор байна.

Хоёр жилийн хугацаатай англи хэл дээрх Advanced Diploma буюу ахисан түвшиний дипломын сургалтаа дүүргээд гурав дахь жилдээ суралцаад олон улсын бакалаврын зэрэг авах боломжтой дизайн ба бизнесийн мэргэжлүүдийг нэвтрүүлж байсан. 

-Сургалтын шинэ хөтөлбөр боловсруулан нэвтрүүлж байгаа гэсэн. Энэ талаараа мэдээлэл өгөөч?

-Сүүлийн хэдэн долоо хоног бид шинээр “Рафлес” их сургуулийн 3 жилийн хугацаатай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бизнес болон дизайны чиглэлийн бакалаврын зэрэг авах боломжтой сургалтаа нэвтрүүлэн ажиллаж байна.  Бидний гол үйл ажиллагааны нэг бол дизайны сургалт юм. Эндээс бид интерьер дизайн болон график дизайны сургалт явуулдаг ба хоёулаа эхлээд 2 жилийн ахисан түвшний дипломын сургалтыг дуусгаад гурав дахь жилдээ суран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бакалаврын зэргээ авах боломжтой. Мөн адил бизнесийн чиглэлээр эхлээд “Рафлес”-ийн ахисан түвшний дипломоо дүүргэн 3 дахь жилдээ суралцан бизнесийн удирдлага болон маркетингийн бакалаврын зэрэгтэй болох боломжтой юм.

Хэрэв та бизнесийн чиглэлээр 2+1 хөтөлбөрөөр сурах бол 2 жилийн ахисан түвшний дипломоо маркетинг, менежмент, банк санхүү зэрэг гурван мэргэжлээс сонгон суралцаад 3 дахь жилдээ бизнесийн удирдлага болон маркетингийн бакалаврын зэрэгтэй болох юм.

-Таны хувьд “Рафлес”-т хэдэн жил багшилж байна вэ?

-Би Улаанбаатарт анх 6 жилийн өмнө ирж “Рафлес” сургуульд график дизайны багшаар ажиллаж байгаад 2 жилийн дараа Англи руу буцаад график дизаны мэргэжлээрээ ажилласан. 2011 онд “Рафлес”-т ирэхээс өмнө би Лондон хотод 15 ажилчинтай график дизайны студи ажиллуулдаг байсан. Жижиг том олон төслүүд дээр ажиллаж гарааны бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл болон томоохон байгууллагуудтай  хамтран ажилдаг байсан. Лондонд энэ студи маань маш их ажилтай, бас амжилттай байсан. Лондонд ойролцоогоор 15 жилийн хугацаанд бид маш шаргуу ажиллаж ирсэн мэдлэг туршлагаа “Рафлес”-ийн сурагчдадаа хуваалцахдаа дуртай байдаг. “Рафлес”-ийн бүх багш сурагчдадаа багшлахаас гадна практик дээрх туршлагыг эзэмшүүлдэг. “Рафлес” багш нарын багаа олон улс орноос ирсэн туршлагатай багш нараас бүрдүүлсэн байдаг нь сурагчдад маань зөвхөн Монголд биш өөр олон улсад ажиллах боломжийг нээж өгч байгаа нь чухал гэж бодож байна. Би сурагчдадаа дизайны хичээл зааж байх үедээ зөвхөн дизайны талын зүйлүүдийг бус дизайны асуудлыг шийдэх аналитик болон бүхэлд нь дүгнэх талын чадварыг нь зэрэг хөгжүүлэхийг зорьдог. Мөн Лондонд бизнес явуулж байсан хүний хувьд график дизайнер байх, амжилттай график дизайнер болоход зөвхөн авьяастай, бүтээлч байхаас гадна шаргуу хөдөлмөр чухал бөгөөд бизнес эрхлэхэд юу хэрэгтэй байх гэх мэт чадваруудыг эзэмшүүлэхийг хичээдэг.

-Залуучууд сонголтоо хийхдээ тухайн сургуулийн онцлог юу юм бэ  гэдэг асуултыг байнга тавьдаг л даа. Тиймээс би магадгүй танайхыг сонгон суралцахаар сонирхож буй залуусын өмнөөс “Рафлес”-ын онцлог юу вэ. Танайхыг сонгох шалтгаануудыг нэрлэнэ үү гэж асуух гэсэн юм?

-Яагаад заавал “Рафлес” вэ гэхээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 3 жилийн бакалаврын зэрэгтэй, бага тооны анги дүүргэлттэй, оюутан тус бүр дизайн болон бүтээлийн талаар өөрийн санаа бодлоо хуваалцах боломжтой.

“Рафлес” бол Улаанбаатар хотод байгаа бусад сургуулиудаас өөр. Яагаад гэхээр бид онол, дүрэм заахаас гадна оюутнуудыг жинхэнэ төсөлд жинхэнэ үйлчлүүлэгч нартай ажиллуулж туршлага хуримтлуулахад нь тусалдаг. Энэ нь тэднийг төгсөөд эхний ажлын байранд гарахад маш том давуу тал болж өгдөг.

“Рафлес интернэшнл институт”-ийн академик факультет нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн чадварлаг гадаад багш нараас бүрддэг тул бүх хичээл англи хэл дээр ордог. Энэ нь ирээдүйд оюутнуудыг олон улсад зах зээлд гарахад том түлхэц болдог. Манай оюутнууд төгсөхдөө мэргэжлийн англи хэлтэй төгсдөг учраас гадна дотны шилдэг компани, аж ахуйн нэгжүүдэд ажилд орох боломжийг нээж өгдөг төдийгүй үргэлжлүүлэн мастераа хийх болон карьераа эхлүүлэхэд тань бакалаврын зэргийг дэлхийн хаана ч хүлээн зөвшөөрөх болно.

Мөн “Рафлес”-т эрчимжүүлсэн гурван жилийн хугацаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бакалаврын зэрэгтэй төгсөж байгаа нь давуу юм.

Мөн түрүүн хэлсэнчлэн манай хөтөлбөрүүд онол ба практикийг хослуулснаараа маш давуу. Онол дээр үзсэн зүйлсээ курсийн ажил, бие даалт зэргээр бататгаад зогсохгүй хамтрагч байгууллагуудад суралцах хугацаандаа дадлага хийх боломжийг бүрдүүлсэн нь онцлог.

Мөн манай сургууль жилд дөрвөн удаа буюу улирал болгонд бакалаврын зэрэг олгох, болон англи хэлний сургалтдаа элсэлт авдгаараа онцлог.

Бид “Virtual Reality” “Augmented Reality” зэрэг шинэлэг технологиудыг сургалтдаа нэвтрүүлэхийг зорьдог нь оюутнуудын ажлыг илүү сонирхолтой болгох төдийгүй тэдэнд технологийн тал дээр маш их дадлага болж өгдөг.

Түүнчлэн “Рафлес”-ийн бизнесийн сургалт бол цор ганц юм. Яагаад гэхээр оюутнууд маань өөрсдөө бүх зүйлээ хийдэг. Зөвхөн лекц, семинар ороод зогсохгүй. Жишээ авбал, Маркетингийн судалгааг хийхэд оюутнууд өөрсдөө бие даан судалгаа хийнэ, дадлага хийнэ, мөн олон компаниуд дээр очиж ажилладаг. “Рафлес” оюутнуудад санхүү, менежмент, маркетинг гэсэн бизнесийн ангиудыг санал болгож байгаа. Мэдээж олон хүмүүс менежментийг сонирхдог. Манай менежментийн оюутнууд ахисан түвшний диплом болон баклаврын зэргээ аваад өөрсдийн гэсэн бизнестэй болцгоодог. Санхүүгийн оюутнуудын хувьд томоохон санхүүгийн фирмүүдэд ажилладаг мөн зарим нь өөрсдийн санхүүгийн компанитай болсон. Маркетинг төгссөн оюутнуудын хувьд олон төрлийн бараа бүтээгдэхүүний компани болон харилцаа холбооны компаниудад ажиллаж байгаа.

-Төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байртай болж байна вэ?

-Төгсөгчдийн хувьд бараг 100 хувь ажлын байртай болж төгсдөг. Суралцах хугацаандаа оюутнууд маань дадлагын хөтөлбөрт хамрагддаг нь 3 сарын хугацаанд бүтэн цагийн ажлыг байгууллага дээр нь ажилладаг юм. Энэ хөтөлбөрт хамрагдан төгссөнийх нь дараа дадлага хийлгэсэн компаниуд нь ажлын байраар хангах нь маш элбэг байдаг төдийгүй оюутнууд маань сургуулийн хамтрагч байгууллагуудад болон банк, санхүүгийн байгууллагууд, даатгал, логистик, иргэний нисэх, хүнсний салбар, худалдаа, барилгын компани, дизайны агентлагуудад ажиллах боломжтой байдаг. Оюутнуудаа төгсөөд ажил дээр гарахад нь  шаардлагатай бүхий л ур чадваруудыг нь хөгжүүлэхэд бид анхаарч ажилладаг. Энэ бүхэн маань ч үр дүнд хүрч төгсөгчид маань бүгд ажлын байртай болж чаддаг нь бидний бахархал.  

-Та бүхний цаашдын зорилт юу вэ?

-Эх орондоо, гэр бүл, найз нөхдийнхөө хажууд хямд өртгөөр, богино хугацаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадаад боловсролыг олгох төдийгүй Монгол Улсдаа болон дэлхий дахинд нэр хүндтэй чанартай боловсон хүчин бэлдэхийг бид зорьж ажиллаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)