Тариалалт 62.8 хувьтай байна

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хаврын тариалалт хоцроод буй. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээгээр 259.6 мянган га-д үр тариа суулгажээ. Үүнээс 250.8 мянган га-д улаанбуудай, 9.6 мянган га-д төмс, 2.7 мянган га-д хүнсний ногоо, 6.2 мянган га-д тэжээлийн, 13.8 мянган га-д тосны ургамал, нийтдээ 292.1 мянган га-д тариалалт хийснээр үр тарианы тариалалтын явц 68.2 хувьтай, төмс 69.8 хувь, хүнсний ногоо 30.3 хувьтай явагдаж байна. 

Хаврын тариалалтад зориулан 242 аж ахуйн нэгж, иргэнд 10.3 мянган тонн үрийн буудайг 30 хувийн,  383  аж ахуйн нэгж, иргэнд  1.57 мянган тонн шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгожээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)