Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн автобусны эцсийн буудлын харалдаа Туул голд тус дүүргийн харьяат 10 настай, эрэгтэй Т өчигдөр 12:00 цагийн орчим осолджээ.
Ослын тухай дуудлагыг 2019.05:28-ны өдрийн 00:05 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8 км замыг туулан 01:00 цагт очиж, Туул голоор 3 км урсаж, 2 метрийн гүнд 1 удаа шумбалт хийж, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул 01:50 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ.
Улмаар өнөөдөр 05:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.