Литвийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалт өчигдөр болж, бие даан нэр дэвшигч Гитанас Неуседа 65.86 хувийн саналаар яллаа.

Гиатанас Неуседа нь өмнө нь Литвийн Төв банкийг удирдаж байсан бөгөөд хувийн банк санхүүгийн салбараас улс төрд орж ирсэн нэгэн аж. Тэрээр албан ёсоор улс төрийн ямар ч намтай холбоогүй бөгөөд эдийн засгийн либерал хэлбэрийг дэмждэг юм байна. Түүнтэй Сангийн сайд асан Ингрида Шимоните хоёрдугаар шатанд тунаж өрсөлдөн 32.86 хувийн санал авчээ.

Хоёрдугаар шатны санал хураалтад сонгогчдын 52.49 хувь нь оролцсон нь Литвийн хувьд дажгүй үзүүлэлт юм байна. Тус улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц сүүлийн 15 жилд 52 хувиас дээш гарч байгаагүй аж.