Шайбтай хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөж, аварга багаад Финландын шигшээ тодорлоо. “Суоми”-чууд алтан медалийн төлөөх тоглолтод Канадыг 3:1-ээр хожжээ. Манай хойд хөрш ОХУ-ын баг хүрэл дээр буужээ.

Финландын баг 2011 оноос хойш анх удаа дэлхийн аварга болж байгаа нь энэ юм. тэднийг энэ жил Юкка Ялонен дасгалжуулж, түүхэн дэх гурав дахь түрүүгээ хүртэхэд хамгийн том үүрэг гүйцэтгэсэн гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Энэ дасгалжуулагч өмнө нь ОХУ-ын “СКА” багийг дасгалжуулаад нэг ч цом өргөж байгаагүй гэнэ.

Финланд шөвгшийн наймд Шведийг нэмэлт цагт 5:4, хагас шигшээд ОХУ-ыг үндсэн цагт 1:0-ээр хожжээ.

ДАШТ-ий шилдэг тоглогчоор Канадын шигшээгийн Марк Стоун тодорсон байна. Тэрээр энэ ДАШТ-д 14 оноо /8 гоол+6 дамжуулалт/ авсан байна.

Марк Стоун.