Айлын гэр мөргөснөөс болж хүүхэд энджээ

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 516 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 374 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 20 хүн гэмтэж бэртсэн, ба орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 2 хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал, энэсарын 25-нд СонгиноХайрхан дүүргийн нутаг 13 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө, Цамбагарав төвийн зүүн урд замд "Toyota Crown" маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч  52 настай Ч, 27 настай Л, 72 настай Д, 60 настай А нарын 4 хүнийг мөргөж гэмтээжээ. Түүнчлэн 25-нд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 2-р багийн нутаг “Нартын хошуу” гэх газар / Сумын төвөөс урагшаа 23 км-т/ асфальтан замд "Toyota Harrier" автомашин онхолдож, зорчигч 28 настай, А нас барсан.

Энэ сарын 26-нд СонгиноХайрхан дүүргийн нутаг 3 дугаар хороо Бага нарангийн гудамжинд "Hyundai 5TON" автомашин айлын гэр мөргөж, гэрт байсан 10 настай Э нас барж, жолооч 41 настай Б гэмтсэн.  

Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багийн нутаг “Сансай” хоолны гэзрын урд асфальтан замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашин явган зорчигч 58 настай, О-г мөргөж амь насыг хохироосон  хэргүүдэд тус тус шалгалтын ажиллагаа явуулж байна.

Бүртгэгдсэн нийт ослын 15 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 4 осол нь мөргөлдөх хэлбэрээр, 2 осол унадаг дугуйтай хүн мөргөх хэлбэрээр тус тус бүртгэгджээ.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 87 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.  

Тус албанаас бага насны хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Бяцхан зорчигч” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зургаадугаар сарын 22-н хүртэл нэг сарын хугацаатай зохион байгуулж, бага насны хүүхдийг биеийн өсөлтөд тохирсон зориулалтын хамгаалалтын суудал, бүс богиносгогчийг хэрэглэж тээвэрлэх талаар иргэд олон нийтэд зөвлөмж хүргэж ажиллаж байгаа юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)