Цэцийн гадаа МАХН, АЭХ-ныхон жагсаж байна

Үндсэн хуулийн цэцийн хуралдаан өнөө өглөө 09.30 цагт эхэлсэн. Хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчсөн гэх судлаач Ц.Ганхуягийн гомдлыг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Цэцийн хуралд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Я.Санжмятав нар оролцож байна. 

Хурал яг одоо болж байгаа бөгөөд Үндсэн хуулийн цэцийн байрны гадаа МАХН, болон Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. УИХ-ын нэг суудал эзгүй байгаа нь Намбарт л ашигтай байх. Амташсан хэрээ 13 дахина гэгчээр одоо энэ нөхөр болимоор юм.

    0 1 Хариу бичих