Яг түүн шиг-4: Т.Бархүү, Халиун нарын ялалт байгуулсан төгс дуэт

Ням гариг бүрд Боловсрол телевизээр үзэгчдэд хүрч байгаа “Яг түүн шиг-4” шоуны дөрөв дэх дугаар урд өмнө нь хэзээ ч болж байгаагүй онцлогтой болж өнгөрлөө. Учир нь найман оролцогч хоёр хоёроороо дуэт дуулж өрсөлдсөн. Эмэгтэй оролцогчид хамтарч дуулах эрэгтэй оролцогчоо харин эрэгтэй оролцогчид дуурайх дүрээ баззераар сонгосон.

Ингээд загвар өмсөгч С.Сарнай, дуучин Б.Нацагдорж нар 1978 онд үзэгчдийг байлдан дагуулж байсан Suzy Quatro, Chris Norman”-ны дүрд хувиран “Stumblin’In” дуугаар үзэгчдийг цаг хугацаагаар аялуулсан. Гэхдээ тэд энэ удаад эсрэг хүйстнийхээ дүрийг тун ч чадварлаг бүтээн шүүгчдээс чамгүй магтаал сонссон юм.

Тэдний дараа жүжигчин Т. Бархүү, дуучин Б.Халиун нар Adam, Rihanna болон “If I never your face again” дууг яг л тэдэн шигээр дуулж, бүжиглэн шоуг өнгөлсөн.

Харин пуучин П. Баярцэнгэл, дуучин Г.Сүндэрмаа нар Pitt Bull, Marc Anthonyы “Rain over me” дууг хамтран дуулж Сүндэрээ шаггүй реппер болохоо харуулсан шүү. Г.Ганхүү шүүгч тэднийг тайзнаа гарч ирэхэд хэн нь хэний дүрийг дуурайж байгааг эхэндээ таагаагүй тийм л адилхан байсан хэмээн магтсан юм.

Сүүлийн үзүүлбэрийг дуучин Б.Маралжингоо, Б.Амархүү нар Shakira, Beyonce болон таазаараа бүжин “Beautiful Liar” дууг хамтарч дуулсан. Б.Амархүү дахин эсрэг хүйстнийхээ дүрд хувиран бүжгийн хатан хаанд хувирах амаргүй даалгавартай учирсан ч “Аймар” продакшны залуусын тусламж, хамтрагчийнхаа хүчээр дуэт үзүүлбэрийг ард гарч чадсан талаараа тайзнаа тэднийгээ магтсан.

Сонирхол татсан гэнэтийн бэлэг дүүрэн дөрөв дэх дугаарын ялагчаар жүжигчин Т.Бархүү, дуучин Б.Халиун нар Адам, Рианна нарын дүрд хувиран “If I never your face again” дууг яг л тэдэн шиг хослон дуулж шилдгээр шалгарч, зургаан сая төгрөгийн эзэд боллоо.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Жаргалсайхан Энхтуул 2 маш муу шүүгч. Энэ 2-г шүүгчээр ажиллуулж байгаад харамсаж байнаа. Онон, Ундармаа нар маш ухаалаг, зөв, шударга, бас хөгжилтэй шүүдэг байсан юм байна. Оюунбилэг ч зөв шүүдэг байсан. Ганхүүд харин баяр хүргэнэ. Судалгаа, мэдлэгийн хүрээ сайтай, бас их нарийн мэдрэмжтэй, ёстой л шүүгч байхаар. Нөгөө 2 бол хаана нь ч хүрэхгүй. Шүүлт нь маш их жалга довны шинжтэй. Ядаж байхад яг адилхан оноо өгнө. Энэ 2-г болиулж болдоггүй юмуу.

    0 0 Хариу бичих
  2. шүүлт заримдаа маш муу болж байнаа,түрүүчийнх дээр Сүндэрээ хамгийн муу байлаа,сая Баярцэнгэл Сүндэрээ 2 хамгийн бест байлаа,шударга бай гамаар л байна

    0 0 Хариу бичих