Н.Түвшинбаяр Хөххотын гранпри-гээс мөнгөн медаль хүртжээ

БНХАУ-ын Хөххотод тавдугаар сарын 24-26-нд жүдо бөхийн Гранпри тэмцээн болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд нийт 403 орны 300 жүдоч хүч үзсэн юм. 

Монгол Улсын шигшээ баг 25 тамирчинтай энэ тэмцээнд оролцсон бөгөөд багийн дүнгээр 16-р байрт бичигдлээ. Тодруулбал:

66 кг-ын жинд Ёндонпэрэнлэйгийн Басхүү хүрэл

- 100 кг-ын жинд Лхагвасүрэнгийн Отгонбаатар хүрэл

+ 100 кг-ын жинд Найдангийн Түвшинбаяр мөнгө

Отгонбаатарын Ууганбаатар ~ Шагналт байранд шалгарсан амжилт тус тус үзүүлж,  тэмцээнийг өндөрлөв.

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпийн аварга Н.Түвшинбаяр хэсгийн аварга болж хагас шигшээд шалгарсан. Улмаар мөнгөн медалийн төлөө Германы бөхтэй барилдан цэвэр ялж алтан медалийн төлөө БНСУ-ын Ким Мин Жонтой хүч үзсэн ч ялагдал хүлээлээ. Ийнхүү тэрээр Хөххотын гранприд хоёр жил дараалан финалдаж 2018 онд алтан медаль хүртсэн бол 2019 онд мөнгөн медаль хүртэж байгаа нь энэ юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Дасгалжуулагчдаа одоо сольж чадахгүй бол энэ жилийн дэлхийн аваргын дараа солихоос өөр гарц бий гэж үү Бас манай тамирчдад ялах эрмэлзэл огт харагдахгүй юм. Угсраа мэх ,хэвтээ барилдаан бүр сураггүй болсон байна

    0 0 Хариу бичих
  2. Mash muu bailaa 25 tamirchin nuguu muu tuvahinbayar l mungu busad n bgui odoo shinechlel khikhgui bol irekh olimp bolon busad tsemtseend naidvargui shuu baljinnym sda mini zaluuchuudad zaigaa tavi

    0 0 Хариу бичих
  3. 403 орноос 300 жудочин гэхээр 1 орноос 0.74 жудочин орсон байх нь.

    0 0 Хариу бичих
  4. 403 орон - үгүй мөн олон орон байдаг байх нь ээ.

    0 0 Хариу бичих