Н.Модиг Ерөнхий сайдаар улираан томилжээ

Энэтхэгийн ерөнхийлөгч Рам Натх Ковинд өнгөрсөн баасан гаригт Нарендра Модиг шинэ Ерөнхий сайдаар албан ёсоор томилжээ. Мөн тэрээр холбооны засгийн газрын шинэ гишүүдийн нэрийг дэвшүүлэхийг Н.Модигоос шаардаж, Ерөнхий сайдын тангараг өргөх цаг хугацааг нь тогтоожээ.

Н.Моди энэ үеэр илтгэл тавьж, Ерөнхий сайдын үүрэгт хугацаагаа хоёр дахь удаа эхлүүлж буйгаа нотлоод “Шинэ засгийн газар бүх хүмүүсийн мөрөөдлийг биелүүлж, ард иргэдийнхээ хүсэлтийг хөсөрдүүлэхгүйн төлөө хичээн зүтгэнэ” гэсэн байна. Саяхан болсон Энэтхэгийн Ардын танхим буюу доод танхимын сонгуулийн дүнг 24-ний өдөр зарласан юм. Хэвлэлд нийтэлсэн дүнгээс үзвэл, эрх баригч Энэтхэгийн Ардын нам 303 суудал авч сонгуулийн ялалт байгуулж, түүний удирдсан бүх улсын ардчиллын холбоо нь нийт 352 суудал авсан ба хамгийн том сөрөг хүчний нам Энэтхэгийн Үндэсний конгресс нам 52-хон суудал авсан учраас Моди ерөнхий сайдаар улиран сонгогдох нь тодорхой болсон юм.

Н.Моди 2014 онд болсон Энэтхэгийн Ардын танхимын сонгуульд Энэтхэгийн Ардын намаа удирдан, 50 хувиас дээш суудал авч, мөн оны тавдугаар сард нь Ерөнхий сайдаар томилогдсон юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)