Энэ өдөр дэлхийн түүхэнд

Дэлхийн улс орнуудад тэмдэглэдэг өнөөдрийн тэмдэглэлт өдрийг нэгтгэн хүргэж байна.

Гүржийн тусгаар тогтнолын өдөр

1991 оны энэ өдөр Гүржийн хувьд тусгаар тогтнолоо сэргээсэн гол баяр нь

юм. Гүрж XIX зуунаас эхлэн Оросын бүтцэд байлаа. 1918 оны тавдугаар сарын 26-ны өдөр Ноэ Жорданийн толгойлсон ардчилсан Засгийн газар нь тус улсын тусгаар тогтнолыг зарлажээ. Тусгаар тогтносон ардчилсан Гүрж 1921 оны гуравдугаар сарын 18 хүртэл оршин тогтнож байгаад улаан армид эзлэгдэн Зөвлөлтийн бүтцэд орсон байна. Тэр үед Гүржийг Зөвлөлт Орос багтсан 23 орон хүлээн зөвшөөрөөд байсан билээ. 1991 онд Гүржийн тусгаар тогтнолыг сэргээхээр бүх нийтийн санал асуулга явуулахад гүржүүдийн 98,93 хувь нь “за” гэсэн хариулт өгөөд 1918 оны тусгаар тогтнолоо зарласан баримтыг хүчин төгөлдөр гэж үзлээ.

Эхийн баяр

Энэ өдөр польшууд эхийн өдрөө тэмдэглэн хүн бүр  эхчүүддээ амьд цэцгийн баглаа барин бэлэглэж, сэтгэлийн үгээ хэлэн баярлуулдаг.1923 онд анх Краковт тжмдэглэсэн баяр нь Польшийн хаврын баяруудын нэг болдог ажээ.

Сонирхолтой түүх

“Русский витязь” онгоц анх агаарт хөөрөв

1913 - Залуу инженер Игорь Сикорский дөрвөн зорчигчтойгоор  дэлхийн анхных болох “Орос баатар” гэсэн нэртэй олон хөдөлгүүрт нисэх онгоцны анхны нислэгийг  Петербург хотноо хийжээ. Онгоц зуугаад  метрын өндөрт хаазаа гишгэлгүйгээр  100 км/цагийн хурдыг  хагас цагийн орчим  үзүүлжээ.  Хэдэн том тойргийг хийгээл  онгоц газарджээ. Тэр үед том онгоц  нисч чадахгүй гэдгээс болон тийм агаарын хөлөг бүтээхээс татгалзсан байв. Сикорский энэ нислэгээрээ тийм хүмүүсийн  санааг бүрэн  үгүйсгэж чадав.

Дараагийн өдөр нь Сикорский дахин нэг нислэг хихэд нь онгоцонд Сикорский, Яновский өөр дөрвөн механик байлаа. Эдгээр нислэгүүд нь зохион бүтээгчид асар их мждаалал өнсөн юм.

Тэр энэ онгоцоо алсын тагнуулын нислэгт зориулан бүтээсэн ба түүнд 2-4 хөдөлгүүр байрлуулахаар боджээ. Онгоцыг эхлээд “Гранд” буюу “Балтийн том онгоц” гэж нэрлэж байлаа.  Зарим нэг нэмэлт  хийсний дараа Русский витязь”Орос баатар нэр авсан байв.

Онгоцны тухай хаан мэдээд түүнтэй танилцан инженерийг алтан цагаар шагнасан байдаг. Залуу инженерийн онгоц дэлхийн хүнд онгоцнуудын зохион бүтээлтийн эхлэл нь болжээ. Октябрын хувьсгалын дараа АНУ-д дүрвэн гарсан Сикорский нисдэг тэрэг бүтээн дэлхийд улам алдартай болсон юм. Тэрээр нийт 15 төрлийн онгоц нисдэг тэрэг бүтээсэн ба бүтээл бүр нь ачааны даац ба хурдаар дээд амжилт тогтоож байжээ.

Ард түмний машины үйлдвэрийг барьж эхэлжээ

1938 оны тавдугаар сарын 26-нд  Германы Ганновер хотоос 80 км-ын зайд “Wolkswagenwerk AG” концерн “хөдөлмөрчин олонд” зориулсан хямд, бага оврын машин үйлдвэрлэх зорилготойгоор тус үйлдвэрийг байгуулахаар шийдэж, үйлдвэрийн суурийн анхны чулууг тавьжээ.

“Цох” хэмээн нэрлэгдсэн энэ алдартай “Фольксваген” машиныг Германы зохион бүтээгч Фердинанд Порше 1933-1936 онуудад бүтээсэн боловч зөвхөн Гуравдугаар рейхийн сүйрлийн дараа уг машиныг олноор үйлдвэрлэж эхэлсэн юм.

Штутгарт хотод зохион бүтээх товчоо ажиллуулж байсан Фердинанд Порше 1934 оны зургаадугаар сарын 22-нд Германы автомашины аж үйлдвэрлэлийн холбооноос урьдчилсан хийцийн загвар гаргаж өгөх гэрээг хүлээн авчээ. Гитлерийн захиалсан автомашиныг хийх бололцоог судалсан судалгааны баг нь 1000 РМ-аас бага үнэтэй автомашиныг үйлдвэрлэн гаргах боломжгүй хэмээн эргэлзэж байв. Түүнээс өмнө фолксваген нэрийн дор хийгдэж байсан хийц загварууд нь хэт өндөр материалын өртөг болоод үйлдвэрлэлтийн технологи нь цувралаар үйлдвэрлэхэд тохиромжгүйгээс шалтгаалан үйлдвэрлэлтийн өртөг өндөртэй байснаас шалтгаалан «ард түмний автомашин» болж чадахгүй байлаа. Үүний жишээнд Жозеф Ганцын автомашины үзэсгэлэнд гаргасан Фолксваген Майкаефер гэх нэртэй загварыг нэрлэж болно.

Автомашины аж үйлдвэрүүд Фолксвагенийг хөрөнгө мөнгөөр дэмжих сонирхол байхгүй байсан учир Гитлер Германы ажилчдын фронтод (ГАФ) европын хамгийн том автомашины үйлдвэр барих үүрэг өгчээ. Ингээд 1937 оны тавдугаар сарын 28-нд ГАФ-ын дарга Роберт Леигийн хяналтан дор Фолксвагений бэлтгэлийн нийгэмлэг ХХК-ийг Берлин-Груневалд-д төвтэйгээр үүсгэн байгуулжээ. Тэдний анхны бөгөөд цорын ганц бүтээгдэхүүн нь КдФ-Ваген байх ёстой байв. Фолксвагений үйлдвэрийг барих санхүүжилтийг 1933 онд татан буулгаж, худалдсан үйлдвэрчний эвлэлийн хөрөнгө болон ГАФ-ын бэлтгэсэн борлуулалтын урьдчилгаа төлбөрөөр санхүүжүүлжээ.

Ерөнхий захирал Бодо Лафферентц аяллаар явж байхдаа санаандгүйгээр урьдны “Фаллерслебен” буюу өнөөгийн Вольфсбург хотын ойролцоох хүн амын нягтшил багатай газрыг сонгон үйлдвэрээ барих болов. Үйлдвэрийн анхны багцаалсан төслийн зураг болоод түүнд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн зургийг инженер Фритц Кунтце хийсэн байна. 

Өнөөдөр түүхэнд

17 - Тевтобургийн ой гэдэг газар (одоогийн Хойд Рейн-Вестфалиа) германчуудыг бут ниргэсэн жанжин Гай Юлий Цезарь Германикийг Ром хот ёслол төгөлдөр угтан авчээ. Ингэж Ромынхон 9 онд варваруудад ялагдсаныхаа хариуг авчээ. Олон түмний дунд Германикийн нэр хүнд ихээхэн өсч байсан учир Ромын эзэн хаан Тиберий түүнийг Сирид илгээжээ.

1679 - тавдугаар сарын 26-нд Английн парламент хувь хүнд халдахгүй байх тухай буюу Хабеас Корпусын хуулийг баталжээ.

1761 — Михаил Ломоносов Сугар гараг дээр агаар мандал байгааг тогтоосон байна.

1776 – Голландын эрдэмтэн, зохион бүтээгч өөрийн бүтээсэн микроскопоор  дээврээс гоожсон борооны усны дуслыг хараад тэр нь бичил организмаар буцалж байгааг гайхан нээжээ.

Тэд нь эхний дээжид илүү олон байсан  ба сүүлчийн дээжид нь бараг байхгүй байлаа.  Тэр нь нянгууд ба нэг эст организмууд тэнгрээс унаагүй дээврээс угаагдсаныг харуулж гэрчлэв. Гевенгук нээлтээ цааш нь мэдээлсэн ч түүнд олигтой итгээгүй учраас Голландад Неемией Грюгийн толгойлсон эрдэмтэд очин шалгасан байв. Грю нээлтийн үнэнийг баталсан учраас Левенгукийг Лондоны хаантны  нийгэмлэгийн бүрэн эрхт  гишүүнээр сонгосон байв. Хамгийн гайхалтай нээлт нь хамгийн энгийн организм ба бактериуд юм. Тавин жилийн туршид судлаач хамгийн жижиг организмын хоёр зуун гаруй төрөл зүйлийг олж илрүүлсэн байна. Эдгээр ажиглалтууд нь биологид шинэ үеийг нээсэн юм.  Антони ван Левенгукийн  өөрийн микроскопоор үзсэн бүх зүйлийн талаархи тойм болон дүрслэлийг гаргасан байдаг.

1868 —Англид сүүлчийн удаа олноор нь хоморголон цаазлах ажиллагаа болсон аж.

1874 — Британийн Засгийн газар Канадад цэргийн анхны академи нээх шийдвэр гаргав.

1909 — Иргэний нисэх компанийн дирижабль “LZ-6” эхний нислэгээ үйлджээ.

1918 — Ар Кавказын БН улс Гүрж, Армени, Азербайжан гэсэн гурван улс болж задарлаа.

1931 —Харбинд Оросын хилийн чанад дахь томоохон байгууллага болох Оросын фашист нам байнуулагждээ.

1943 —Английн Засгийн газар сүмүүдэд хонх чөлөөтэй цохихыг зөвшөөрчээ.

1966 — Гайана улс Их Британиас салж, тусгаар улс болов.

1980 —Сансрын “Союз-36” хөлөг хөөрлөө.

1989 - Радиогийн хүчин чадлыг нийгэмдээ үзүүлэхийн тулд ер бусын “эсэргүүцлийн ажиллагааг” Америкийн найман мянган радиостанц явуулж, өглөөний 7 цаг 42 минутад нэгэн зэрэг 30 секундын турш эфирт гарсангүй ажээ.

1995 — Орос, Белоруссийн хоорондох хилийг чөлөөтэй болгосон байна.

2004 - Ромд Олон улсын урлагийн тухай кино наадам зохиогдож, 300 гаруй бүтээл өрсөлдсөн аж.

2005 - Москвад цахилгаан дамжуулах шугаманд гарсан ослын хохирлын дүнг албан ёсоор мэдэгдэв. Уг техникийн ослын үеэр Москвагийн хохирол нэг тэрбум ам.доллар болжээ.

2008 — Челябинск орчим “Ан-12” онгоц осолджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)