Маргааш машинтай жагсаал болно

“Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”, “Үнэн ба зөв нам”, “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”, “Хувиараа тээвэр эрхлэгчдийн нэгдсэн холбоо”, “Намгүй монгол хөдөлгөөн”, “Экологи зайсан ТББ” нар хамтран "Машинтай жагсаал"-ыг маргааш зохион байгуулахаар болжээ. 

Эдгээр ТББ-ууд  “Ирэх даваа гариг буюу энэ сарын 27-ны өдрийн 13.00 цагт төрийн ордны зүүн талд ард түмэн бензиний үнийн хөөрөгдлийн асуудлаар тэмцэл өрнүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. Мөн Хятадуудад  газар олгох гэж буй хамтын ажиллагааны гэрээг Засгийн газраас яаралтай цуцал. Шатахуун, мах өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хязгаарлах, зөв зохистой бодлого явуулах үүргээ биелүүлэхийг шаардаж байгаа аж. Тэдний мэдэгдсэнээр машинтай жагсаал гурав хоног үргэлжлэнэ гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)