Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумын цагдаа нар хүчингийн хэрэгт холбогдсон хэрэг гарсан талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвөөс тодрууллаа.
Хүүхэд хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдоод буй Өндөрхангай сумын цагдаа Ш.М болон Зүүнговь сумын цагдаа О.Д нарт сахилгын шийтгэл тооцож ажлаас нь халсан байна. Мөн хэрэг бүртгэл нээн ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас уг хэргүүдийг мөрдөн шалгаж байгаа. Цагдаагийн байгууллагаас энэ асуудлыг нууж, дарсан зүйл байхгүй бөгөөд уг хэргийг мөрдөн шалгаж, хэрэг бүртгэл нээгээд байна. Прокурорын хяналтан дор энэ хэргийг нарийвчлан шалгана гэлээ.
Цагдаагийн алба бол нэр төр, журамт үүрэг дээр тогтдог итгэл үнэмшлийн алба. Хувь хүний ёс зүй, ухамсар, шудрага, үнэнч байдал нь нийт алба хаагчдын нэр төртэй эн дүйцэхүйц тавигддаг журамт шаардлагатай онцлог алба. Тиймээс энэ албандаа хариуцлагатай ажиллахыг нийт алба хаагчдад Цагдаагийн байгууллагаас үүрэг болгодог байна.