Урин дулааны улирал эхэлсантэй холбогдуулан зам засварын болон дулааны засварын ажлууд хийгдэж нийслэлийн зарим хэсгийн замыг түр болон хэсэгчлэн хааж эхлээд байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27-р хороо, Их тойруу буюу Дарь-Эхийн уулзвараас Сансарын колонк /эвтэй 4 амьтны хөшөө /хүртэлх  0.4 км авто замыг түр хааж “Гом Илч” ХХК нь дулааны шугам татах ажлыг эхлүүлжээ.

Дулааны шугам татах ажлыг 5 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд 00:00-07:00 цагийн хооронд замын ачаалал бага шөнийн цагаар хийж гүйцэтгэж байгаа хэмээн Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.