Хотын захиргааны “Явуулын оффис” ирэх долоо хоногоос ажиллана

Иргэдэд төрийн үйлчилгээг илүү ойртуулах, түргэн шуурхай үйлчлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч газар дээр нь шуурхай авах зорилгоор Нийслэлээс “Явуулын оффис” ажиллуулахаар болжээ.

Явуулын оффист төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагуудын төлөөллүүд, нийслэлийн агентлагуудын албан тушаалтнууд “явуулын оффис”-т хуваарийн дагуу ажиллаж, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч, газар дээр нь судалж шийдвэрлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх юм байна. Мөн Явуулын оффис ажиллаж байгаа тухайн байршилд иргэдээс гаргасан санал хүсэлт, үйлчилгээг шийдвэрлэсний дараа дараагийн байршилд очиж  ажиллах ажээ. Иргэдийн өмнө тулгамдаж  байгаа асуудлын хүрээнд тухайн дүүрэг, хорооны ямар байршилд очиж ажиллах,  бүрэлдэхүүнд нийслэлийн аль байгууллагын хэн гэдэг албан тушаалтан  ажиллах талаар мэдээллийг Нийслэлийн ЗДТГ-аас урьдчилан бэлтгэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэх аж.

Явуулын оффис ирэх долоо хоногоос эхлэн урьдчилан мэдээлсэн хуваарийн дагуу ажлын өдрүүдэд 09.00-17.00 цагийн хооронд тодорхой байршлуудад очиж  ажиллах бөгөөд 7712-0000 тусгай дугаар дээр иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч холбогдох албан тушаалтнууд болон Нийслэлийн Засаг даргад уламжлах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Өгөөмөр хэмээх агаар орчин нүд халтирам бохирдуулж бгаа балиар захын хойд хаалга орчим ирж чадах уу чадахгүй бол уходи!!!

    1 0 Хариу бичих
  2. 1-рт хотын удирдлагын үндсэн үүргээ мэддэг байх хэрэгтэй. 2-рт Иргэдийн саналыг сонсох гэж байгаа бол цаас харандаа аваад өглөө эрт гараад дэгдэх хэрэгтэй. 3-рт Ингэж хэдэн байшин тойрохын тулд заавал том автобус хөлөглөх шаардлагагүй. 4-рт Нэн яаралтай хотын үндсэн дүрэм журмыг гаргах хэрэгтэй. Дэлхийн хамгийн бохир, хамгийн замбараагүй, хуульгүй, дүрэмгүй, ажлын байргүй, нийтийн бие засах газаргүй, хогийн савгүй, зам нь ямар ч зохицуулалтгүй, түгжрэлтэй түүнийг нь шийдэж чадах чадамжтай дарга удирдлагагүй хот гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

    0 0 Хариу бичих