“Maroon 5” хамтлагийн дуучин Адам Левайн “Voice” шоуны АНУ дахь төслөөс гарахаар шийджээ. Энэ туххайгаа Инстаграм хуудсандаа бичсэн байна. Тэрээр уг шоунд анхнаас нь буюу 2011 оноос хойш найман жил, 16 улирлын турш ажилласан юм. Тэрээр гарах болсон шалтгаанаа “Урагшаа ахих цаг нь болсон” гэж тайлбарлажээ.
Шинэ улиралд түүнийг “Нөү Доубт” хамтлагийн дуучин Гвен Стефани орлох юм байна.