Лионд халдлага үйлдсэн этгээдийн бичлэгийг олжээ

Францын Лион хотноо өчигдөр орон нутгийн цагаар 17.30 цагт /Монголын цагаар 25-ны 00:30 цагийн орчим/ дэлбэрэлт болж, 13 хүн хүн хохирсон хэрэг гарчээ. Францын хуулийн байгууллага халдлага үйлдсэн сэжигтнийг шуурхай эрэн сурвалжилсны дүнд халдлага үйлдсэн газар руугаа явж байгаа бичлэгийг гудамжны камераас олж аван олон нийтэд цацсан байна.

Халдлага үйлдсэн этгээд 30-35 орчим настай, хар хүрэм, гүйлтийн богино өмд өмссөн байжээ. Тэрээр унадаг дугуй түрж явах бөгөөд тэрхүү дугуйн дээрээ тэсрэх бөмбөгөө ачиж явсныг цагдаагийн байгууллага тогтоогоод байгаа аж.

Түүний үйлдсэн халдлагын улмаас 13 хүн гэмтэж хохирсны дунд найман настай охин байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)