Ё.Басхүү Хөх хотын гран пригээс хүрэл медаль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбооны Гран при ангиллын тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх  хотноо өчигдөр эхэллээ. 43 улсын эрэгтэй 157, эмэгтэй 141 тамирчин өрсөлдөж буй уг тэмцээнд манай улсаас эрэгтэй 12, эмэгтэй 11 жүдоч оролцож байгаа юм.

Эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн /эрэгтэй 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг/ манай бөхчүүд нэг хүрэл медаль хүртэж, шагналт долдугаар байрт хоёр тамирчин шалгарлаа.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд эхний тойрогт БНАСАУ-ын Пак Ён Намд ялагдаж тэмцээнээ дуусгасан. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын Б.Ойдовчимэд хоёрдугаар тойрогт БНХАУ-ын Шиа Янд, 52 кг-ын жинд барилдсан Б.Хорлоодой хоёрдугаар тойрогт Израилийн Г.Примод тус тус ялагдан тэмцээнээ дуусгасан байна. Энэ жинд өрсөлдсөн залуу ОУХМ Л.Сосорбарам шагналт долдугаар байрт оржээ.   

Харин эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдсан ОУХМ Ё.Басхүү Францын бөхөд ялагдсан ч БНХАУ, Азербайжан, ОХУ-ын бөхчүүдийг ялан Монголын багийн анхны медалийг хүртсэн юм. Энэ жинд барилдсан ОУХМ Г.Хэрлэн торгуулийн тойрогт Тайванийн Цай Мин Енд ялагдан долдугаар байрт оржээ.

Дэлхийн аварга Д.Сумъяа энэ тэмцээнд үндсэн жиндээ барилдаж, эхний тойрогт хийлээд дараа нь БНХАУ-ын бөхөд хожигдон тэмцээнээ дуусгасан байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)