Хэнтийд Ардчилсан намаас Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэхээр болжээ

Хэнтий аймгийн Ардчилсан намын хороо өнөөдөр /2019.05.54 /хуралдаж, УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд Ж.Оюунбаатрыг дэвшүүлэхээр болжээ. Намын хорооноос гарсан эл шийдвэрийг Ардчилсан намд хүргүүлж, Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар хэлэлцэж баталж өгөхийг хүсчээ. Ардчилсан намын шинэчилсэн Дүрмийн хүрээнд намын анхан, дунд шатны гишүүдийн саналаар тодорсон нэр дэвшигчийг хэлэлцэн батлах дүрэмтэй. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар Ж.Оюунбаатарыг батламжлах үлдсэн үг. Ийнхүү Хэнтийн 42 дугаар тойрогт нэр дэвших анхны хүн албан ёсоор тодорлоо. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. УИХ-ын нөхөн сонгуулийн ялалт Хэнтийнх ч биш аль нэг намынх ч биш Монгол улсын ялалт байгаасаа гэж хүсч байнаа. Улсаа гэх сэтгэл, мэдлэггүй нам нэрийн дор хайрцаглагдсан кнопчинтой байсан дор бол 76 тэнэгүүдээс ядаж нэг тэнэг нэмэгдэхгүй байсан нь дээр байх гэж бодном.

    0 0 Хариу бичих