Хурандаа П.Батааг өөр ажилд томилж хариуцлага тооцно гэв үү?

Монголын ард түмэн хайртай хүүгээ өнөө өглөө сүүлчийн замд нь үдлээ. Харамсалтай нь, Төрийн ордонд насан эцэслэсэн түүний үхлийн шалтгаан одоог хүртэл тодорхой болоогүй л  байна. Улстөрчид ярианы сэдэв болгож, УИХ-ын хэд хэдэн гишүүн энэ талаар мэдэгдэл хийж байгааг л бид харлаа. Харин бодит байдал дээр юу болсныг, талийгаач хэрхэн амиа алдсаныг хэн ч мэдэхгүй байна. Угтаа бол энэ асуултад тодорхой хариулт өгөх ёстой, хуулиар хүлээсэн үүрэгтэй хүн нь Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, хурандаа П.Батаа юм. Учир нь, Төрийн ордон бол төрийн тусгай хамгаалалттай газар. Тэнд хүн эндэх нь битгий хэл, бэртэх ч ёсгүй онцгой объект. Гэтэл эрдэнэт хүний амь эрсдээд зогсохгүй, үхлийн шалтгаан нь тодрохгүй байгаа нь хэний хариуцлагагүйнх вэ?

Ерөнхийлөгч Х.Баттулга ч энэ асуудлыг өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хөндөж, үг хэлэхдээ онцгойлон дурдсан. Тэрээр “Наад зах нь Төрийн ордны тухай хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчиж, албан тасалгаандаа согтууруулах ундаа хадгалах, хэрэглэх байдал даамжирснаас эрдэнэт хүний амь сүйдэх нөхцөл ч үүсчээ” гэж хэлсэн юм. Харин энэ бүх хариуцлагыг үүрэх учиртай Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батааг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээлэл мөн л өчигдөр тархсан ч үнэндээ өөр ажилд шилжүүлэн томилж магадгүй яриа Төрийн ордноос чих дэлслээ.  Яг л Засгийн газраас Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Занданбатыг хууль зөрчсөн гэж хариуцлага тооцон ажлаас нь чөлөөлөхөд, УИХ-аас Үндэсний аудитын газрын даргаар дэвшүүлэн томилдог шиг болох гэж байгаа сураг сонсогдох юм. Үнэхээр тийм бол энэ улсад “хууль, хариуцлага” гэдэг хоёр үгийг төртэй холбоотой бүх зүйлээс хасчих хэрэгтэй биз. 

Магадгүй шүүх шинжилгээний газрын дүгнэлт эцэслэн гараагүй байгаа энэ үед хэн нэгнийг буруутгах нь өрөөсгөл байж болох ч П.Батаа даргын хувьд асуудал өөрөөр яригдах учиртай. Түүнийг энэхүү нэн хариуцлагатай албыг хүлээж авснаас нь хойш Төрийн ордонд ноцтой хэрэг гарсан хоёр дахь тохиолдол нь энэ юм. Санаж байвал М.Энхболдыг УИХ-ын дарга байхад өрөөнд нь жагсагчид халдах гэсэн тохиолдол гарсан. Гэвч төрийн онцгой хамгаалалтад байдаг гуравхан хүний нэг рүү гудамжинд жагсч байсан хүн орж ирээд халдах оролдлого гарахад ч П.Батаа дарга хариуцлагаас мултарч үлдсэн байдаг. Хэрэв тухайн үед энэ албанд хариуцлага гэж байдгийг сануулаад, эсвэл ажлыг нь чанаржуулсан бол өнөөдөр монголчууд хайртай хүүгээ, Монголын төр чадварлаг зүтгэлтнээ алдаа ч уу, үгүй ч үү.

Төр, төрийн “хар хайрцаг”-ийг тээж явдаг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурвын нэгэн рүү халдах гэж оролдоод байхад хариуцлагаас мултарч үлдэж чадсан П.Батаа хурандаагийн тухай янз бүрийн л мэдээлэл сонсогдох юм билээ. Цагдаагийн байгууллагын ажилтантай холбоотой “нэгэн хэрэг”-ийн тухай  яриа хааяа гардаг бол өөрөө Төрийн гурван өндөрлөгийн нэгэнтэй их ойр гэж яриа гаргадаг талаар нь ч ойр хавийнхан нь хэлэх юм билээ. Тэглээ гээд төрийн нэн хариуцлагатай албанд тэнцэхгүй л бол хэний ч ойрын хүн байлаа гээд хадаатай юм шиг байлгаад байж болохгүй байх.

Ямар боловч энэ бүхнийг анхааралтай харж л байя. Үнэхээр Төрийн ордноор нисч буй “бор шувуу”-нуудын үнэн бөгөөд П.Батаа хурандаа хариуцлага хүлээсэн болоод өөр ажилд шилжих нь үү, үнэхээр хариуцлага тооцогдоод чөлөөлөгдөх нь үү гэдэг нь тун удахгүй тодрох биз ээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (17)

  1. Төрийн ордонд согтууруулах ундааны зүйл хадгалдаг, хэрэглэдэг боллоо гэж Ерөнхийлөгч шүүмжилж байна лээ. Харь гаригаас яг өнөөдөр энэ газар дээр бууж ирсэн хүн аятай дуугарч байна лээ шүү. Мэдээж хэрэг, Төр засгийн ордон бол ариун газар, хамгийн өндөр ёс суртахууныг сахих ёстой газар. Харин тэнд архи уух байтугай юм юм болдгийг бүгд мэддэг шүү дээ. Гэв гэнэт л солиорч гэнэ. Гэхдээ, яахав, хэн нэг нь ингэж дуугарах ёстой байх л даа.

    1 0 Хариу бичих
  2. Ордоныхон өөрөсдийнхөө хийсэн хүн амьны хэргээс мулттарах аргаа олж дээ нь хүнийг арга хэмжээ авсан гээд хаах гэж байгаа би

    0 0 Хариу бичих
  3. novshiig huuguud yavuul

    0 0 Хариу бичих
  4. udirdah chadvargui ene nohoriig solih heregtei

    0 0 Хариу бичих
  5. muu novsh.d hariutslaga toots but hal?

    0 0 Хариу бичих
  6. Аливаа ажлыг түүнийг хийж гүйцэтгэж байгаа хүнээр нь тодорхойлдог. Дарга ажилдаа ямар хандлагатай байна цэрэг яг л ажилдаа түүн шиг л ханддаг. Одоо бол тухайн мэргэжилдээ бэлтгэгдээгүй нам нэрийн дор хаа хамаагүй газар ямар ч мэргэжлийн бус хүнийг аль дуртай газар нь томилдог болсон учраас төр болон нийтийн эрх ашгийг хангаж чадах хүн, ажилтан байхгүй болсон байгаа. Ингэж эрх мэдэл авсан болгон дураараа загнаж болдог юм шиг санаж үүгээрээ төрийн бүх чадамж, дархлааг үгүй болгосон байгаа. Одоо энэ дархлаагүй чадамжгүй байдлыг хадгалахын тулд төрд ажилласан жилээр нь шатлан дэвшүүлнэ гэсэн томьёоллыг дэвшүүлж байгаа. Угаасаа хүний томилгоогоор ирсэн нөхөр ямар ч гавьяагүй цалин манаж суугаад түүнийхээ төлөө шат ахих механизмыг санаатай оруулж байгаа нь туйлын харамсалтай.

    1 0 Хариу бичих
  7. Лол

    0 0 Хариу бичих
  8. Khurtsiin buunii nokhoi uchraas yaj ch chadakhgui baigaa biz dee bodvol, elbegeetei liyuvovt surch baisan, genkotoi ger buliin naiz, khuuliin bagiin naiz geed kholboo Suljee ni baragdadgui, fact ni baragdadgui nukhur l baidgiin gesen

    0 0 Хариу бичих
  9. hhh.aldgiin bna

    0 0 Хариу бичих
  10. Энэ хурандаа хүн болгоныг дагаад хаалгаар гаргаж өгөх үү?. Эсвэл камержуулаагүй гэж буруутгах уу?. Бурууг бодлого, төсөвтэй нь холбож хар.

    0 0 Хариу бичих
  11. Eagle.mn gj yasan sonin site ve. Setguul zui unen bodit barimttai zuil bichih ystoi bolohoos taamag bicheed teriigee barimt yum shigee hunii gudgej boldog yumuu

    0 0 Хариу бичих
  12. Энэ нөхөр ямар их ажил хийсэн болоод төрийн ордон дотор камергүй байдаг билээ

    0 0 Хариу бичих
    • Төсөвийг нь өгөөгүй л байгаа даа.

      0 0
  13. Бодоход энэ хүний буруу биш. Хөөрхий нэгэн ажлаа л хийж байсан байгаа. Асуудалд бодитой эрүүл ухаанаар хандацгаая!!!

    2 0 Хариу бичих
  14. Хэний хайртай хүү гээд байгаан. Ард түмний нэр барихаа л боличих хэрэгтэй талийгаач болонгуут л сайлж магтаад байдаг. Үнэхээр ард түмний хүү бол биш өнгөрсөн хүнд хүндэтгэлтэй хандаад байгаа ч худлаа магтаад байх таалахдахгүй юм.

    0 0 Хариу бичих
  15. MAN gedeg luivarchidiig yue uliruulaan songood baidag durakuud mongol ornoo sunuuluushdee. Yagaad iim luivarchidiig dahin dahin songood baodag yum be

    0 0 Хариу бичих
  16. Хонуураа хамгаалж чадахгүй бол хохь ньшдээ

    0 0 Хариу бичих