Их хэмжээний муудсан мах бэлтгэж байсан хятад иргэдийг саатуулжээ

Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газартай хамтран өчигдөр Эмээлтэд байрлах "ТМ Эко хүнс" ХХК-ийн эзэмшлийн мах шулах цехэд хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, хүнсэнд зориулан бэлтгээгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр үхсэн малынх байж болзошгүй, 25 гаран тонн үхрийн мах байсныг илрүүлжээ. Тус махнаас дээж авч лабораторийн шинжилгээнд өгсөн байна.

Мөн энэ хэрэгтэй холбогдуулан БНХАУ-ын иргэн Ю, Б нарыг сэжигтнээр тооцон баривчилж, 461 дүгээр ангид саатуулжээ.

Уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодрууллаа. Тэрээр "Өчигдөр буюу тавдугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, СХД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, мөн дүүргийн Мэргэжлийн хяналтын алба хаагчидтай хамтраад 32 дугаар хороонд байрлах мах бэлтгэлийн үйлдвэрт муудсан байж болзошгүй их хэмжээний махыг боловсруулж байна гэх мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагаа явууллаа.

Урьдчилсан байдлаар үхрийн 25 орчим тонн муудсан махыг хадгалж, бэлтгэж байсан нь тогтоогдсон. Махны өнгө, үнэр зэргийг үндэслэн мэргэжлийн хяналтын байгууллага муудсан гэж үзэж байгаа. Харласан, эвгүй үнэртэй махыг хөргүүргүй чингэлэгт хадгалж байсан. Тухайн махаа том савтай уусмалд хийж гаргаад яснаас нь шулж, савлаад хөлдөөх үйл явц хийгдэж байсан нь тогтоогдсон. Шингэн уусмал нь ямар найрлагатайг тодруулахаар мэргэжлийн хяналтын байгууллага уусмал болон махнаас шинжилгээ авсан. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байна. Урьдчилсан байдлаар тухайн обьектыг түрээсээр ашиглаж байсан гэж байгаа бөгөөд махны гарал үүслийн бичиг болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл гарч ирээгүй. Шалгалт үргэлжилнэ. Бэлтгэсэн махаа Улаанбаатарын хүнсний хэрэгцээнд нийлүүлэх гэж байсан уу, эсвэл экспортлох зорилготой байсан уу гэдгийг одоогоор тогтоогоогүй байна" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. Өөрсдөд нь зах зээлийн үнээр нь өгөөд явуулаа. Үхсэн махны сэг шүүдээ.Манай улсад ашигтай биш үү...? Харин Мэргэжлийн хяналтынх нь хянаж байгаад ачилцаад өг

    0 0 Хариу бичих
  2. Тэгээд тэр өмхий махаа уусмалдаа хийгээд аваад яваг л дээ. Битгий саад бол. Тэгэхгүй бол бидний ходоодонд орно...

    0 0 Хариу бичих
  3. Зах дээрээс татсан мах бэлэн болсон бууз банш хэзээ ч авахгүй сэжиг хүрч бна. Хүүхдүүд хордоно. Ямар бузар вэ Бүх хужаа махны зоорийг шалга. Мэдэх хүмүүсээ шалгатын газар мэдээлээл өгч бай даа

    0 0 Хариу бичих
  4. Төр эзгүйрхээр харийн нөхдүүд даварч байна даа. Ёстой бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр. Эдгээр хужаа нарт буруу байхгүй. Эх орноо эзэнгүй болгож, төрт ёсыг уландаа гишгэлж, худлаа ярихаас өөр мэдлэггүй, хулгай хийхээс өөр чадамжгүй харийнханд үүд хаалгаа сэм нээж өгсөн урвагч нарт хариуцлага тооцох хэрэгтэй. МАНАН-гаас салаагүй цагт үргэлжийн ийм хэвээрээ байна.

    1 0 Хариу бичих
  5. Монголчууд бид малынхаа махыг ч идэж болохгүй болох нь дээ, яана даа

    0 0 Хариу бичих
  6. Laa laaa.

    0 0 Хариу бичих
    • Заавал устгах хэрэгтэй бүр харж бичлэг хийж олон нийтэд цацаарай

      0 0