УИХ Ерөнхийлөгчийн хоригийг 71.8 хувийн саналаар хүлээж авсангүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хууль болон тэдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь  хоригт тавьсан билээ. Төсвийн Байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо өнөө өглөө хуралдаж,  Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

Үүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хоригийг хэлэлцэж, гишүүд асуулт, тодруулга авсан юм. Үүний дараа санал хураалт явуулахад хуралдаанд 39 гишүүн оролцож 28 нь хүлээж авах боломжгүй гэж үзлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)