Уурхай, нөхөрлөлүүдэд гэнэтийн шалгалт хийжээ

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд орон нутаг дахь хууль хяналтын байгууллагуудын ажлыг уялдлуулах зорилгоор Булган аймгийн Прокурорын газраас санаачлан аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Шүүхийн шинжилгээний алба, Татварын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай хамтран Бүрэгхангай, Дашинчилэн сумдын газар дээр ашигт малтмалтай холбоотой хууль бус ажиллагаа явагдаж байгаа эсэхийг гэнэтийн байдлаар шалгажээ.

Шалгалтаар зарим компани, нөхөрлөл ус ашигласны гэрээг дүгнүүлээгүй, усны тоолуур байхгүй, геодезийн хэмжил зураглалд ашиглаж буй багаж байхгүй, техник, тоног төхөөрөмжийн хаягдал тосыг хөрсөнд асгасан, нүхэн 00 дотор хог хаягдлыг хаядаг, угаалгын өрөөний гадна талд нүх ухаж бохирыг хөрсөнд шингээсэн, шатахуун түгээх талбайн орчмын хөрсөнд шатахуун асгарсан, байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэнгүй зэрэг зөрчил мөн гэмт хэргийн шинжтэй нэг үйлдэл илэрсэнийг холбогдох хууль, журмын дагуу шалгаж, шийдвэрлэхээр болсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)