"Гишүүд хариуцлагатай байхгүй бол хэн нэгнээр шаардуулахгүйгээр УИХ өөрөө тарах санал гаргана"

УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд гишүүд хэлэлцэх асуудалтай холбогдуулан саналаа хэлсний дараа Г.Занданшатар дарга байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “УИХ 76 гишүүнээс бүрдэнэ гэж Үндсэн хуульд заасан. УИХ-ын ажлаас бүх зүйл хамаарна. УИХ өөрөө ч хамаарна. Нийгэм, улс төрийн байдал ч хамаарна. Ж.Батзандан гишүүн “Тооцоо судалгаа, үндэслэл муутай асуудлууд хэлэлцэж цаг алдаж байна” гэж байна. Өөрсдийнхөө нэр хүндийг ингэж унагаж болохгүй. Улс орноо болдох хэрэгтэй. Сайн хууль гаргах хэрэгтэй. УИХ-ын нэр төр, гишүүн бүрийн нэр төрийг өндөрт өргөх хэрэгтэй байна. Улс орондоо үйлчлэхээс өөр зорилго та бидэнд байхгүй. Та бүхэнд ард түмэн улсын эрх мэдлийг өгсөн. УИХ хэрхэн ажиллаж байгаагаас нийгмийн сэтгэл зүй хамаарч байна. Үр дүнгүй маргалдаж цаг алдах нь УИХ-ын нэр хүндэд нэн хортой. Танин мэдэхүйн асуулт хариултаар цаг өнгөрөөхийг хэн ч зөв гэж үзэхгүй. Заримдаа олны инээдэм болж байна.

Та бүхний үйл ажиллагаанаас парламентын нэр хүнд хамаарч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Хурлын үеэр биеэ зөв зохистой авч явах нь ёс зүйн асуудал төдийгүй ажил хэрэгч байдалд ч ач холбогдолтой. Парламент дахь намын бүлэг олон тоотойдоо найдахаасаа илүү оюун ухаандаа найдах хэрэгтэй байна. Төрийн ажилд хандахдаа хувийн ааш араншнаа хутгаж болохгүй. Гишүүд ирцдээ онцгой анхаар. Ирцээ бүрдүүлэхгүй, өөрсдөө хариуцлагагүй, сахилга батгүй байдлаасаа болж аливаа асуудалд холбогдчихоод УИХ-ын нэр хүндийг унагаад байвал хэн нэгний шахалт шаардлагаар биш УИХ өөрөө тарах асуудлыг тавьж болно шүү. Тиймээс УИХ-ын гишүүн бүр дор бүрнээ хариуцлагаа ухамсарлаж ажил хэрэгч байх нь чухал. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэгчлэн УИХ өөрөө тарах саналыг гишүүдээсээ асуух болно шүү” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. АМЬДРАЛД НИЙЦЭХГҮЙ ХУУЛЬ БАТЛААД СУУХААСАА ЗАЛХАЖ НЯЦАХ БОЛООГҮЙ ЮҮ? МАЛЫН ГЕНЕТИКИЙН Ч ГЭХ ШИГ ШААЛ ДЭМИЙ ХУУЛЬ САНААЧЛАХ ЮМ.

    0 0 Хариу бичих
  2. Дээр үед 2 гэдэг дүнгээс муу дүн бол 0 байсансан. Та хэд үнэхээр муу хүмүүс дахиж гарахгүйгээ мэдэж байгаа болохоор л үхэн хатан зууралдаад байгаа шүү дээ

    0 0 Хариу бичих