Фэйсбүүкээс 2.2 тэрбум хуурамч хаягийг устгажээ

Фэйсбүүк компани энэ оны эхний улиралд 2.2 тэрбум хуурамч хаягийг устгасан гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Өнгөрсөн оны сүүлийн улиралд 1.2 тэрбум хаяг устгаж байсантай харьцуулахад энэ нь нэг дахин нэмэгдсэн гэсэн үг юм. Фэйсбүүк компаниас хийсэн мэдэгдэлд устгасан хуурамч хаягуудын дийлэнхийг нээснээс нь хойш хэдхэн минутын дараа устгасан гэдгийг онцлоод эдгээр хуурамч хаягуудын  дийлэнхийг хиймэл оюун ухаан ашиглан нээсэн гэдгийг дурдсан байлаа. Фэйсбүүкийн хуурамч хаягуудыг компанийн системд халдахыг завддаг спамерууд түгээмэл ашигладаг гэнэ. Тус компанийн зүгээс 2019 оны эхний улиралд хүчирхийллийн утга агуулга бүхий 33 сая пост устгасан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Тоог нэгээр үржүүлэхээр тэр тоотойгоо тэнцүү хариу гардаг гэж манийг бага байхад заадаг байсан. Бүр нэгдүгээр ангид заадаг байсан. Одоо нэгээр үржихээр хоёр дахин их болдог болж дээ.

    0 0 Хариу бичих
  2. Neg dahin nemegdeh gej yridag setguulchtei baij bolmoorgui bgaam daa manai hevlel medeelel. Tanai medeend itgeh itgel vnemshil shalaar l neg bolchij bgaam l daa.

    1 0 Хариу бичих