Нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замыг барьж дуусчээ

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж байгаа нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замыг барьж дуусчээ. Уг зам нь 27 км бөгөөд   газар шороо, далангийн ажил дээр “Тайван хайрхан”, “Билэгт зам”, “Хурдны зам”, “Торгон харгуй” компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж, “Улаанбаатар төмөр зам” ХНН ерөнхий гүйцэтгэгчээр ажиллажээ. Энэ зам нь Р-65 маркийн зам төмөр, английн пандрол бэхэлгээ, төмөр бетон дэр бүхий европ стандартаар баригдсан уг замаар  хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг дамжин өнгөрөх хүчин чадалтай аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)