Мексикийн зүүн өмнөд хэсэгт орших Кинтана Роо мужийн Плая дель Кармен хотод Францын чөлөөт сэтгүүлч Ромеро Диаз алагджээ. Тэрээр энэ он гарсаар Мексикт амиа алдсан тав дахь сэтгүүлч болсон байна. Өнгөрсөн гуравдугаар сард олон улсын "Хил хязгааргүй сэтгүүлчид" байгууллагаас Мексикт сэтгүүлчид амиа алдсан тохиолдлуудыг мөрдөн шалгуулахаар олон улсын байгууллагуудад хандаж уриалга гаргаж байжээ.
Харамсалтай нь Мексикийн засгийн газар хэвлэлийн эрх чөлөөг хангах, сэтгүүлч, хэвлэн нийтлэгчдийг хамгаалах талаар зоригтой, шийдвэртэй арга хэмжээ авалгүй өнөөг хүрсэн байна.