Энэтхэгт Н.Модигийн нам ялалт байгуулжээ

Энэтхэгт парламентын ээлжит сонгууль болж өнгөрчээ. Тус улсын сонгуулийн төв комиссын санал хураалтын статистик бүртгэлийг нийтэлснээс үзвэл, Энэтхэгийн эрх баригч Ардын нам төлөөлөгчдийн танхимын олонх суудлыг авснаар ялалт байгуулсан байна.

Энэтхэгийн сонгуулийн төв комиссын санал хураалтын статистик бүртгэлээс үзвэл, орон нутгийн цагаар 24-ний 02 цаг 20 минут хүртэл, өнөөгийн ерөнхий сайд Модигийн удирдсан Энэтхэгийн Ардын нам төлөөлөгчдийн танхимын 274 суудал буюу олонх суудлыг эзэлж, сонгуульд дахин ялалт байгуулсан байна. Хамгийн том сөрөг хүчин болох Энэтхэгийн үндэсний конгресс нам 47 суудал эзэлж, хамгийн том сөрөг нам болжээ.

Үүнээс гадна, Моди Энэтхэгийн Уттар-Прадеш мужийн Варанаси тойрогт ялалт байгуулж, Энэтхэгийн төлөөлөгчдийн танхимын гишүүнээр сонгогдлоо. Хүмүүс Модиг улиран сонгогдоно гэж үзэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)