Сайн дурын ажилтнуудыг чадавхжуулах сургалт болж байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 4-р конгресс ирэх долдугаар сарын 2-3 өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаа болно.

Тус чуулганыг өндөр түвшинд зохион байгуулах, оролцогчдод хэрэгцээт үйлчилгээг соёлтой боловсон хүргэхэд туслах үндэсний сайн дурын ажилтнуудыг бэлтгэх, чадавхжуулах зорилгоор ХНХЯ, ХБХХЕГазар, “Жайка” ОУ-ын байгууллагын Улаанбаатар хот дахь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”, Скаутын холбоо, “Бэрхшээл ба тэгш байдлын сургалт форум” ТББ-тай хамтран “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал”, “Сайн дурын ажилтан гэж хэн бэ” сэдэвт цуврал сургалтуудыг зохион байгуулж байна.

Сургалтад 10 зочид буудлын нийт 240 ажилтан, улаан загалмай нийгэмлэг болон скаутын холбооны 90 гишүүн, ХБИБ-ын 10 сайн дурын ажилтан тус тус хамрагдах юм. Сургалт 05-р сарын 13-нд эхэлсэн бөгөөд 06-р сарын 11-ийг дуустал үргэлжилнэ. Тус сургалт хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй хэрхэн харилцах, тэдэнд хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар олон нийттэй харилцаж, ханган нийлүүлэх төрлийн үйлчилгээ үзүүлдэг ажилтан албан хаагчдад мэдлэг олгож, тэднийг чадавхижуулахыг зорьж байна. Мөн сургалтад хамрагдсан ажилтнуудад сертификат гардууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)