Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ унажээ. Тодруулбал, “Брэнт” маркын газрын тосны ханш дэлхийн зах зээл дээр тав орчим хувиар буурч, 68.46 ам.доллар байна. АНУ-ын Иранд тавьсан хоригоос шалтгаалан нефтийн ханш өсөж, 74 ам.долларт хүрсэн. Харин өчигдрийн арилжаагаар ханш ийнхүү унажээ. Энэ удаагийн ханшийн уналтыг шинжээчид АНУ-ын нефтийн нөөц түүхэнд дээд хэмжээндээ хүрсэнтэй холбон тайлбарлав.