УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогтой холбоотой хоёр ч асуудлыг Үндсэн хуулийн цэц ирэх долоо хоногт хэлэлцэх нь.

Тодруулбал, ирэх даваа гарагт буюу 2019 оны 5-р сарын 27-ны 9.30 цагаас Цэцийн дунд суудлын хуралдаантай.

“Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай”, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай" УИХ-ын тогтоол болон Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэнэ.