БНХАУ-д суралцах оюутнуудыг эртнээс визээ мэдүүлэхийг зөвлөв

БНХАУ-ын их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд виз мэдүүлэхээр хандах иргэдийн тоо, дараалал жил бүрийн 7-9 дүгээр сард огцом нэмэгддэг байна.

Тиймээс Гадаад харилцааны яамны Консулын газраас БНХАУ-д суралцах оюутан залуучуудыг цагийг нь тулгалгүйгээр эртнээс визээ мэдүүлэх, одоо суралцаж байгаа оюутнууд зуны амралтаараа эх орондоо ирэхээсээ өмнө тус улсад оршин суух визийн хугацаагаа сунгуулахыг зөвлөж байна. 

БНХАУ-ын ЭСЯ нь долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагуудын 9:30-12:00 цагийн хооронд визийн материал хүлээн авдаг болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)