МАН-ын бүлэг эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэлэлцүүлгээс завсарлага авлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслинй анхны хэлэлцүүлгийг хийж дуусгах байлаа. Гэвч зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулахад УИХ-ын гишүүд хангалтгүй байгаатай холбоотойгоор Байнгын хорооны дэмжсэн саналууд унаж, дэмжээгүй саналууд нь дэмжигдэж байлаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Ирцээ сайн бүрдүүлж байж санал хураалт явуулахгүй бол Байнгын хорооны саналын эсрэг зүйл болоод байна. Тиймээс Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргаж байна" гэсэн юм. Гэвч түүний саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.

Улмаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгээс нэг хоногийн завсарлага авч байгаагаа мэдэгдлээ. Ингэснээр уг асуудлыг маргааш өглөө чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Юун хөгжил, үндсэн чиглэл. 60 тэрбум, ЖДҮ, тендер, концесс, лиценз, төсвөөс хамж болох юу байна тэр тухай толгойгоо гашилгаж өнөөдрийг хүрсэн болохоос нийгмээ, улсаа, ард иргэдээ, эдийн засгаа хөгжүүлэх тухай болохоор огт толгойд нь төсөөлөлгүй учраас завсарлага авалгүй яахав. 76 хулгайчууд байгаа цагт улс хөгжихгүй, найдах ч хэрэггүй.

    0 0 Хариу бичих
  2. Ta nar zugeer l suutsgaaj bai, hudluhuuruu l dandaa tumend hortoi zuil hiine, tegeed ch oligtoi gants zuil hiie ch gesen tolgoi chi ni hurehgui

    0 0 Хариу бичих