Эмэгтэйчүүдийн тархи дулаан орчинд илүү сайн ажилладаг

Шинжлэх ухааны PLOS One сэтгүүлд эмэгтэйчүүдийн тухай тун сонирхолтой нэгэн судалгааны дүнг танилцуулжээ. Нийтлэлд дурдсанаар эмэгтэйчүүд дулаахан оффист илүү сайн ажилладаг, ажлын бүтээмж нь өндөр байдаг аж. Харин эрчүүдийн хувьд эсрэгээрээ бөгөөд тэд аль болох сэрүүн, бүр хүйтэн ч гэж болохоор өрөөнд ажиллахдаа илүү идэвхтэй байдаг гэнэ. Германд хийгдсэн уг судалгаанд эрэгтэй, эмэгтэй нийлсэн 500 хүн оролцжээ. Оролцогчдыг янз бүрийн температуртай орчинд холимог байдлаар суулгаж, ажиллуулж, бүтээмжийг нь судласан байна.

Эмэгтэйчүүд дулаан өрөөнд эрчүүдээс удаан сууж ажиллаж чадаж байсан бол эрчүүд тухгүй байгаа нь анзаарагдаж байжээ. Эрчүүдийн тухтай байсан сэрүүн орчин сууж ажилласан эмэгтэйчүүд дулаан алчуур нөмөрч, ноосон оймс, цамц өмсөж өөрсдийнхөө тав тухыг хангаж эхэлжээ.

Судалгаа хийсэн багийнхан эрэгтэй, эмэгтэй холимог ажилчид суусан өрөөг эрчүүдээс илүү эмэгтэйчүүдэд тохируулан дулаан талд нь байвал зүгээр гэж зөвлөжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)