Орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгаа хийжээ

Барилга хот байгуулалтын яамнаас Улаанбаатар хотод 100 мянган айлын, орон нутагт 50 мянган айлын орон сууц барих хөтөлбөр боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ. Энэ  хөтөлбөрийн хүрээнд 30 мянга орчим төрийн албан хаагчийг шинээр орон сууцтай болгох зорилт тавьжээ.

Барилга, хот байгуулалтын сайдын хэлснээр, зах зээлд орон сууц байгаа ч иргэд худалдан авах мөнгөгүй байгаа аж. Өнгөрсөн жил агаарын бохирдлыг бууруулах асуудлаар УИХ тогтоол баталсны дараа тус яамнаас орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгааг хийжээ. Тухайн үед 5822 орон сууц бэлэн байсан ч төсвийн албан хаагчид ам.метр талбайн үнийг 1.2 саяас доош байлгах хүсэлтэй байсан аж. Барилгын компаниуд банкнаас өндөр хүүтэй бизнесийн зээл авснаас байрны үнээ буулгах боломжгүй гэдгээ мэдэгдэн, мөнгөний асуудал шийдэгдээгүйгээс төрийн албан хаагчдад хямд үнэтэй орон сууц авах бололцоо бүрдээгүй байна.

Ипотекийн зээл гурван эх үүсвэрээр олгож байгаа гэж Х.Баделхан сайд хэллээ.

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 1639 айлд 114 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Өнгөрсөн оны мөн үед 708 айлд 54 тэрбумын зээл олгож байсныг бодоход зээл олголт нэмэгдсэн бөгөөд эх үүсвэр нэмэгдэж байгаа гэж тэрбээр тайлбарласан юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)