“Мобиком” УИХ-ын гишүүнд авлига өгдөг үү?

“Мобиком” корпорацтай холбоотой мэдээлэл өчигдрөөс хойш олны анхаарлыг татлаа. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд (medee.mn, gereg.mn) гарсан мэдээллээр бол тус корпорац нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд “Монтрейд”, “Ньюком Проперти” компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу “Теди” төвд үйл ажиллагаа явуулж иржээ. Энэхүү гэрээний хугацаа нь өнгөрсөн 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болсон байна. Гэвч түүнээс хойших түрээсийн төлбөрөө төлөөгүй аж.

“Мобиком” корпорац нь түрээсийн төлбөрөө дамжуулан түрээслэгч компанид хоёр нугалж төлдөг байжээ. Заавал дамжуулан түрээслэгч компаниар дамжихгүйгээр бага зардлаар түрээслэх боломж байгааг мэдсээр байж түрээсийн төлбөрөө нугалж төлдөг нь хардлага төрүүлсэн учраас иргэн С үүнийг шалгуулахаар АТГ-т ханджээ. Учир нь, дамжуулан түрээслэгч компани нь УИХ-ын нэгэн гишүүний компани юм байна. Тиймээс түрээсийн төлбөр хэлбэрээр УИХ-ын гишүүнд авлига өгч, өөрт ашигтай шийдвэр гаргуулах оролдлого хийсэн байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна.

АТГ-аас энэ талаар тодруулахад “Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Харин АТГ маргааш сар бүр хийдэг ээлжит хэвлэлийн бага хурлаа хийх юм байна. Энэ үеэр “Мобиком” корпорацтай холбоотой энэ асуудал илүү тодорхой болох бололтой.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Та нар сэтгүүлчид мөн үү. УИХ-ын гигүүнийх нь нэрийг заралчиж чадахгүй сэтгүүлчид гэхээр үнэхээр ичигэвтэр санагдаж бна та нарын өмэөөс. Сэтгүүлчид бол иймэрхүү юмыг олон нийтэд шууд зарлаж байу о нийгэмд үүрэгээ гүйцэтгэнэ.

    1 0 Хариу бичих
    • Nymaagiin Enkhbold gd neg gemgui tsarailsan hulgaich bdg shde. Ternii avgaigiin company.

      2 0