БНХАУ худалдааны дайнаас болж GOT-ын сүүлийн бүлгийг хоригложээ

БНХАУ-ын Tencent Video платформ Game of Thrones цувралын төгсгөлийн бүлгийг хаасан байжээ. Платформын зүгээс дамжуулалтын алдаа гарлаа гэсэн тайлбар төгсгөлийн бүлгийн ангиудын оронд гаргасан ч үнэндээ америктай хийж буй худалдааны дайнаас болж эрх баригчдаас цувралыг цацахыг хориглосон тушаал авсан гэнэ.

HBO сувгийн бүтээл Game ofThrones цуврал нь хятадаын хамгийн олон үзэгчтэй гадаад цувралыг тэргүүлж байсан аж. Тус цувралын өмнөх бүлгүүдийг зөвхөн Tencent Video платформыг ашиглан 550 сая хүн үзсэн гэсэн судалгаа байдаг. Tencent Videos Засгийн газраас авсан тушаалаас болж GOT-ын олон сая хятад фенүүд төгсгөлийн бүлгийг хулгайн сайтуудаас үзжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)